Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур бүхий, ногоон байгууламж бий болгох захирамжийг хотын дарга С.Амарсайхан гаргасан билээ. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлын дийлэнх хувийг гүйцэтгэсэн байна. Одоогоор ирэх сарын 1-нд ашиглалтад бүрэн оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд усан оргилуурын хэсэг дуусах шатандаа үргэлжилж байгаа аж.
Ташрамд дурдахад, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөсөн талаар хотын удирдлагууд мэдэгдэж байсан юм.
Энэ талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.
Сэтгэгдэл (2)