Нийслэлийн мэргэжлийн хяналтаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зарим буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Касио” ХХК- дэн буудал, ‘Ар улаан чулуу” ХХК-Соко дэн буудал, “Ган оюу шонхор” ХХК-дэн буудал, “Мягмарбилэг” ХХК-Баянбалбар дэн буудал, “Би эс ти жи” ХХК-СЖ дэн буудал, “Холбоо ус” ХХК-Чандмань зочид буудал, “Мон хурд” ХХК-555 дэн буудал, “Моровия” ХХК- Шивнээ дэн буудлуудын үйл ажиллагаанд шалгалт явуулжээ.
Шалгалтаар “Ган оюу шонхор” ХХК, “Мон хурд” ХХК нь стандартын шаардлага хангаж ажиллаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрч, үйл ажиллагааг зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.