УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах АН-ын ҮБХ-ны хурал 18.00 цаг хүртэл завсарлаад байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Намын даргын солих тухай мэдээлэл цацагдсан. Энэ бол ташаа мэдээлэл. Намын даргыг чөлөөлөх үндэслэл, шаардлага байдаг. Өнөөдрийн хэлэлцэх асуудалд ийм асуудал багтаагүй, зөвхөн нэр дэвшигчдээ тодруулна.
ҮБХ-ны гишүүнээр хоёр гишүүнийг шинээр томилсон.
АН-д хариуцлагатай, ёс суртахуунтай эмэгтэй гишүүд хангалттай бий. Эмэгтэй гишүүддээ бага хэмжээний мөнгөний босго тавьсан. 100 сая төгрөг босгож, намын компанит ажлыг санхүүжүүлэх ёстой. Харин эмэгтэй гишүүд 60 сая гэж тогтсон.
-
Сэтгэгдэл (2)