Хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. Гэвч Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүхээс 4.6 жилрийн ял оноосны дараа АН-аас нэр дэвших шийдвэр гаргасан юм. Түүний эл шийдвэр олны дургүйцлийг төрүүлж, туйлбаргүй гэдэг хоч зүүгээд буй.
Тэгвэл тэрбээр АН-ын ҮБХ-ны хуралд оролцохоор ирлээ. Энэ үеэр тэрбээр “Намын нөхдүүддээ хандаж сонгуульд нэгдэж, нийлж оролцоё. Тэгэхгүй бол МАН ялалт байгуулж, бид ялагдах аюул нүүрлээд байна.
МАН-д ялагдвал ардчиллын тэнцвэр алдагдана гэж С.Эрдэнэ дарга бидэнд хандсан.
Миний хувьд үүнтэй санал нэгдсэн учир АН-аас нэр дэвшихээр болсон. Ардчиллыг хамгаалах цаг ирсэн гэдгийг хүн бүр мэднэ. Нэр дэвших тойргийн хувьд ҮБХ шийднэ. Би АН-ын удирдлагатай тохироо хийгээгүй. ҮБХ-ны шийдвэрийн дараа мэдээлэл өгье” гэлээ.
Сэтгэгдэл (19)