УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших өрсөлдөгчдөө тодруулах МАН-ын Бага хурал 10.00 цагаас эхэлсэн билээ. Тэгвэл уг хурлаар намын ажилд идэвхтэй оролцоогүй, дотоод дүрэм зөрчсөн зэрэг шалтгаантай 20 гаруй хүнийг Бага хурлын гишүүнээс хасч, нөхөн томилгоо явуулсан байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганболд зэрэг хүн Бага хурлаас хасагдсан бол Д.Өнөрболор, П.Анужин нар шинээр сонгогджээ.
П.Анужингийн хувьд УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Харин энэ удаагийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргаагүй. Бага хурлаас шийднэ гэдгээ мэдэгдсэн.
Харин Д.Өнөрболорын хувьд Сөүл группийн захирал гэдгээр нь иргэд андахгүй. Тэрбээр Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр 2019 оноос хойш тойрогтоо тасралтгүй нэг жил ажилласан юм.
Сэтгэгдэл (5)