УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэдний хийж бүтээсэн ажилд иргэд тун удахгүй дүн тавина. Эрх баригч намын эсрэг зарим намууд эвсэл байгуулж өрсөлдөхөөр болсон бол нийт 208 бие даагч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Бие даагчид ингэж олноороо өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байсан түүх манай улсад байхгүй. Энэ утгаараа эрх баригч МАН-ыг муу ажилласантай холбоотой гэж үзэх иргэд байгаатай холбоотой гэж буй юм. Тэгвэл нэр дэвшигчдийг тодруулах МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Уг хуралд гишүүдийн 90 гаруй хувь нь ирсэн гэдэг мэдээлэл бий. Нэр дэвшихээр горилж буй улстөрчдийн хувьд эхнээсээ өрсөлдөхөөр хүсэлтээ хүргүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал 12.00 цагаас эхэлсэн. Энэ хурлаас нэр дэвшигчдээ тодруулах чухал шийдвэр гаргана. Сүүлийн үеийн мэдээллээр С.Баярцогт, Э.Бат-Үүл, Г.Уянга нар АН-аас нэр дэвшихээр гишүүнчлэлээ сэргээгээд буй.
Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Баянгол дүүрэгт нэр дэвших юм байна. Тус намын хувьд 100 төгрөгийн татвараа төлсөн иргэд тодрох нь бараг тодорхой болсон.
АН-ын ҮБХ-ны хуралд тус хорооны гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр нар цагтаа ирлээ.
Энэ үеэр тэрбээр “Цахимаар хуралдана. Орой гэхэд нэр дэвшигчид тодрох байх. Миний хувьд 2008 онд Сонгинхайрхан дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан. Харин 2012 онд нэр дэвшихээс татгалзаж, Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалт хийсэн. Энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа хүүхэд насаа өнгөрөөсөн толгойт орчимд нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлсэн. Энэ тойргийн иргэдийн олонх нь амьдралын боломж тааруу. Тиймээс орон сууцжуулах, амьдралыг нь өөд татах, аз жаргалтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө бий” гэлээ.
Ташрамд дурдахад Д.Кёкүшюүзан Батбаярыг хуулийн байгууллагаас шалгаж буй. Энэ утгаараа түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо шийднэ гэдгийг АН-ын ҮБХ-ны ажлын албаны дарга Баттулга онцолсон юм.
Сэтгэгдэл (16)