УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын бага хурал эхэллээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Би нэр дэвшинэ. Намын удирдлагуудтайгаа тохиролцоогүй. Намын удирдлагууд ёс зүйтэй, хариуцлагатай, туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн.
Би энэ шаардлагад өөрийгөө тэнцэнэ гэж үзэж нэрээ дэвшүүлсэн. Манай тойргоос Н.Амарзаяа, Л.Энхболд нар УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж ялсан. Тэд сайн ажилласан. Тэднийг нэр дэвшүүлэхгүй гэсэн сураг сонссон. Намын бага хурлаас шийднэ” гэлээ.
Сэтгэгдэл (2)