УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын ҮБХ хуралдаж байна. Хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Нэр дэвшигчид 00.00 цагаас өмнө тодорно. АН-ын хувьд нэр цэвэр, зөв хүнээ илгээх болно" гэдгийг мэдэгдлээ.
Харин АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "АН-ын ҮБХ-нд 410 гишүүн байдаг. Одоогоор 320 гишүүн мандатаа авч хуралд оролцож байна. Сонгон шалгаруулах хорооноос Дотоод сонгуулийн хороондл горилогчдын нэрсийг ирүүлээгүй байна. Нэрс ирсний дараа нууц санал хураалт явагдана. Дунд шатны намаас мэдээллээ битүүмжилж ирүүлсэн. Нэр дэвшигч бүрийн мэдээллийг нягталж үзсэн.
ҮБХ-ны 19 гишүүн Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд байдаг. С.Жавхлан, О.Баасанхүү нар ҮБХ-ны гишүүнээр автоматаар тооцогддог. Нэр дэвших хүсэлтээ гаргасан бол авч хэлэлцэнэ. Одоогоор ямар хүний нэр ирээгүй байна" гэлээ.