Японд амьдардаг монгол зураач Заяа АНУ-ын Сан-Франциско хотноо "Талын баатрууд" нэртэй цуврал бүтээлүүдээр үзэсгэлэнгээ гаргаж байна. Тэрбээр усан будаг, гуаш зэрэг янз бүрийн аргаар зурсан зургуудаа үзэсгэлэнгийн үеэр худалдаалж байгаа юм. Монгол баатар эрсийн дүр төрхийг дүрсэлсэн түүний бүтээлүүдийг "Монгол зургийн аргыг Японы техниктэй хослуулсан" гэж дүгнэжээ. "Талын баатрууд" үзэсгэлэн Сан-Франциско хотод нэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл гарах юм. Хубилай хааны дайчид Японы эрэгт буугаад эзлэн авахаар дайрч байгаа тулалдааныг дүрсэлсэн "Mongolian Invasion" нэртэй зураг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.
24tsag.mn