ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ноорог" сайтын залуустай холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хувь хүний эрхтэй холбоотой учраас тодорхой хэлж чадахгүй. Энд хэлж байгаа мэдээлэл, үг, цэг, таслал бүрийнхээ төлөө би хариуцлага хүлээнэ. Цагдаагийн өгсөн мэдээллээр, урьдчилж хянаснаар шалгагдаж байгаа этгээдийн 6 дансаар цахим мөрийтэй тоглоомын 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ явсан байна гэсэн мэдээлэл байна. Мөн мэдээлэл өгсөн хүмүүсийн дундаас 2024 оны 9 дүгээр сараас эхлэн эрүүгийн холбогдох зүйл ангиар шалгагдаж байна. Тухайлбал бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байгаа. Амиа хорлочихсон хохирогч байна гэсэн үг шүү дээ. Энэ бол худлаа мэдээ, хуураад байгаа зүйл биш юм билээ. 1ХBЕТ тоглож байсан, түүний агент хийсэн нь ч байна, цахим покер ч ажиллаж байсан нь ч байна. Бид хэвлэн нийтлэх эрх ашиг зөрчигдөж байна уу гэдэгт л анхаарал хандуулж байгаа болохоос хэн ямар хэргээр шалгагдаж байгаад анхаарал хандуулаагүй" гэв.
Сэтгэгдэл (4)