БАРИМТ 1
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцлов.
БАРИМТ 2
Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болгов. Тухайлбал, манай хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Энэ туршлагадаа тулгуурлан илүү өргөн хүрээнд, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, соёл, урлаг, байгаль орчин зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцлоо.
БАРИМТ 3
Төрийн тэргүүн нар дэлхий дахинаа тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтыг даван туулж, шийдвэрлэх, түүнд хувь нэмрээ оруулах, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулж хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
БАРИМТ 4
Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо.
БАРИМТ 5
Мэдээллийн төгсгөлд “Монгол бол жинхэнэ ардчилсан, бас ирээдүйтэй орон” хэмээн Ерөнхийлөгч Анджей Дуда онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар хамтарсан мэдээлэл хийсэн юм. Тус мэдээллээс онцлох таван баримтыг хүргэж байна.
БАРИМТ 1Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцлов.
БАРИМТ 2Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болгов. Тухайлбал, манай хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Энэ туршлагадаа тулгуурлан илүү өргөн хүрээнд, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, соёл, урлаг, байгаль орчин зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцлоо.
БАРИМТ 3Төрийн тэргүүн нар дэлхий дахинаа тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтыг даван туулж, шийдвэрлэх, түүнд хувь нэмрээ оруулах, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулж хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
БАРИМТ 4Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо.
БАРИМТ 5Мэдээллийн төгсгөлд “Монгол бол жинхэнэ ардчилсан, бас ирээдүйтэй орон” хэмээн Ерөнхийлөгч Анджей Дуда онцлон тэмдэглэв.