БАРИМТ 1
Түүний бүтэн нэрийг Владимир Александрович Зеленский гэдэг.
БАРИМТ 2
1978 оны нэгдүгээр сарын 25-нд ЗХУ-ын Днепропетровск мужийн Кривой Рог хотод төрсөн.
БАРИМТ 3
Жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский нь Украины хошин урлагийн жүжигчин байв.
БАРИМТ 4
“Ард түмний үйлчлэгч” намыг үндэслэгч бөгөөд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украйны Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.
БАРИМТ 5
Түүний бага нас Монгол улсад өнгөрчээ. 1982-1986 онуудад Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд амьдарсан.
БАРИМТ 6
Түүний эцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-д 20 гаруй жил ажилласан нэгэн аж.
БАРИМТ 7
Эх Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Өвөг эцэг Семён Иванович Зеленский (1924), украин үндэстэн 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч байсан.
БАРИМТ 8
Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан.
БАРИМТ 9
1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна.
БАРИМТ 10
Багадаа сонгомол бөх, хүндийн өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, давгүй бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ.
БАРИМТ 11
Багадаа бие даан гитар сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байв.
БАРИМТ 12
16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч эцэг нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ.
БАРИМТ 13
1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Мѳн төрөлх Кривой Рогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.
БАРИМТ 14
2004-2019 оны хооронд 20 орчим кинонд дүрээ мөнхөлсөн.
БАРИМТ 15
2015-2019 онд цувралаар гарсан "Ард түмний үйлчлэгч" кинонд тэр Украины ерөнхийлөгч Василий Петрович Голобородькогийн дүрийг бүтээсэн юм.
БАРИМТ 16
Дунд сургуульд зэргэлдээ ангид нь сурч байсан Елена Владимировна Кияшко бүсгүйтэй 1996 онд танилцаж 2003 оны есдүгээр дүгээр сарын 06-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ.
БАРИМТ 17
Хоёр хүүхэдтэй. Охин Александра нь 2008 онд, хүү Киррил нь 2013 онд мэндэлсэн.
БАРИМТ 18
2018 оны 12 дугаар сард Владимир Зеленский Украины сэтгүүлч Дмитрий Гордонтой хийсэн ярилцлагадаа өөрийн "Ард түмний үйлчлэгч" /Слуга народа/ намаа ирэх парламентын сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа зарлав.
БАРИМТ 19
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, шинэ он гарахаас хэдхэн минутын өмнө Владимир Зеленский "1 + 1" телевизийн сувгаар украинчуудад хандан уриалга гаргаж, Украины ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ нь тухайн үеийн Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн шинэ жилийн уламжлалт мэндчилгээг оцроосон. Зеленский хожим үйл явдлыг санаатай биш, техникийн алдаанаас болсон гэж тайлбарласан.
БАРИМТ 20
2019 оны нэгдүгээр дүгээр сарын 21-нд "Ард түмний үйлчлэгч" нам Владимир Зеленскийг Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв.
БАРИМТ 21
Нэгдүгээр сарын сүүлчээр Зеленский сонгуулийн өмнөх санал асуулгаар өнгөнд гарч ирэв. Хоёрдугаар сар гэхэд Зеленскийн рейтинг 25-30 хувь, гуравдугаар сарын дундуур 3 хувь хүртэл өссөн байна.
БАРИМТ 22
Гуравдугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдаж, хамгийн олон санал (30.24%) -ийг авсан нь Петро Порошенкогоос бараг хоёр дахин их байв.
БАРИМТ 23
Зеленский Порошенкотой өрсөлдсөн сонгуулийн хоёр дахь шатанд Украины Төв комиссын эцсийн дүнгээр нийт сонгогчдын 73.22 хувь (13.5 сая санал)-ын дүнгээр ялалт байгуулав.
БАРИМТ 24
Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Зеленский шууд Парламентаа тараах шийдвэр гаргаж, Парламентын гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулах санал гаргасан. Тэрбээр: "Би урьд нь та бүхнийг инээлгэхийн төлөө явж ирсэн. Тэгэх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Харин одоо та бүхнийг уйлахгүй байлгахын төлөө бүхнийг хийнэ!" гэж ард түмэндээ хандаж хэлжээ.
Сэтгэгдэл (14)