Мягмар гарагт Трампын засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн амийг хөнөөсөнтэй холбоотой олон мянган бичлэгийг олон нийтэд ил болголоо. Түүний аллагатай холбоотой олон файлууд, тэр дундаа Байдены засаг захиргааны үед гаргасан 13 мянган баримт бичгийг ил болгосон байна. Мягмар гарагт гаргасан олон баримт бичгийг өмнө нь засварласан байсан аж.
Трамп Даваа гарагт хэлэхдээ, Кеннедигийн аллагатай холбоотой 80 мянган хуудас баримтыг үзэхийг хүмүүс олон арван жилийн турш хүлээсэн. Тэрбээр албан тушаалдаа орсноос хойш удалгүй Кеннеди, Роберт Кеннеди, Мартин Лютер Кинг нарын аллагатай холбоотой олон мянган файлыг олон нийтэд ил болгох тушаалд гарын үсэг зурсан юм.
Баримт бичгүүдийг Мягмар гаргийн орой АНУ-ын Үндэсний архивын сайтад байршуулсан байна. JFK-ийн аллагыг судалсан судлаачид шинээр нийтэлсэн 1123 баримт бичгийг үзэх хүртэл хугацаа шаардагдах талаар мэдээлэв.
Гэхдээ бичлэгүүдийг үзсэн гэрчийн хэлснээр Жон Кеннедигийн үхэлд тэсрэх бөмбөг холбоогүй гэв.
Гэрч болох Том Самолук нь 1990-ээд онд аллагатай холбоотой бүртгэлийг судлах зорилгоор байгуулагдсан засгийн газрын бүрэлдэхүүн болох Аллагын бүртгэлийг хянах зөвлөлийн дэд захирлаар ажиллаж байсан нэгэн юм. Тэбрээр олон арван хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт 1994-1998 оны хооронд олон нийтэд ил болгох зорилгоор уг бичиг баримтуудыг нягталж байсан хүн ажээ.
Жон Кеннеди 1961-1963 онд алагдах хүртлээ АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч байсан. Тэрээр 43 настайдаа сонгогпсон бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч юм.
Кеннеди 1963 оны 11 дүгээр сарын 22-ны 12:30 цагт Даллас хотод алагдсан. Ерөнхийлөгчийн цуваанд халдсан этгээд ар нуруунаас нь буудсан бөгөөд нэг сум хоолойд нь, нөгөө нь толгой хэсэгт нь туссан юм.
Кеннеди Паркландын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 30 минутын дараа 13:00 цагт нас барсан нь тогтоогджээ. Тэр үхэхдээ 46 настай байсан юм. Уг хэрэгт АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад дайчин Ли Харви Освальдыг буруутган баривчилсан байдаг. Улмаар тэр 1963 оны арваннэгдүгээр сарын 24-нд Жон Кеннедигийн амийг хөнөөсөнөөсөө хоёр хоногийн дараа шөнийн клубын эзэн Жек Рубигийн гарт амь үрэгдсэн юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)