Австралийн Элчин Сайдын Яамнаас Монгол улстай хамтын ажиллагаагаа тэмдэглэж, Австралийн соёл урлаг, боловсрол, бизнес, хоол хүнсийг сурталчлан түгээх зорилготойгоор “Австралийн долоо хоног”-ийг энэ долоо хоногт эхлүүллээ.
Уг төслийн хүрээн дор:
- Австралтийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангаас жил бүр зохион байгуулдаг WE форумыг “Монгол улс дахь эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах нь” сэдвийн хүрээн дор зохион байгуулав.
-Манай улсаас Австрали улсад сурч төгссөн төгсөгчид Австралийн долоо хоног-ийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч”- ний асуудлаар “Mozzies Summit 2025” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
-“Монгол дохионы хэл сурцгаая” уриан дор сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн онцлог, ахуй соёл, эдгээр хүмүүсийг нийгэмд оролцоотой байлгах, сонсголгүй болон сул сонсголтой хүнтэй яаж харилцаа үүсгэх талаар сургалтыг зохион байгуулав.
-Гуравдугаар сарын 19-20 –ны өдрүүдэд Шангри-Ла моллын нэг давхарт TasteofAustralia үзэсгэлэнг зохион байгуулах юм.
Г.Хоролмаа