Үндэсний үйлдвэрлэгч "Бест Буйдан" компанийн нэрэмжит "Best buzzer-2025" Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн барилдаан энэ сарын 29-ний бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.
Өнгөрсөн жил уг барилдаан анх зохион байгуулагдсантай ижил бөхчүүд учраа бөхөө баззераар сугалж барилдах юм. Түрүү бөхийг 20 сая, үзүүр бөхийг 10 сая, шөвгийн дөрөв үлдсэн бөхийг тус бүр таван саяаар байлна. Мөн давааны уран мэхтэй бөхийг нэг саяаар байлах ажээ.
Түүнчлэн нэг давсан бөхийг 200 мянга, хоёр давсан бөхийг 300 мянга, гурав давсан бөхийг 400 мянган төгрөгөөр урамшуулна. Энэ үеэр үзэгчдийн дунд сугалаа явагдана.
- 𝟏 азтан- УХААЛАГ БУЙДАН
- 𝟏 азтан- КАМЕН ЗУУХ
- 𝟏 азтан- НЭГ САЯ төгрөг
- 𝟏 азтан- ГАНГАР ШААЗАН
- СУПЕР АЗТАН- "Тоёота Сай" авто машины эзэн болно.
Л.Баяр
Сэтгэгдэл (8)