Японы мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотноо үргэлжилж байгаа билээ. Уг башёд их аварга цолоо аваад удаагүй байгаа 74 дэх ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн баруун тохойны гэмтлийн улмаас өнжих шийдвэр гаргажээ.
Нэгдүгээр сарын башёд түрүүлж ёкозүна цолд өргөмжлөгдсөн Хошорюү Осака хотод болж буй Харү башёд 9 өдрийн дараагаар 5 давж, 4 унаад байсан юм. Түүний дэвжээний багш Тацүнамигийн хэлснээр өнгөрсөн ням гарагт Такаяасүд унахдаа тохойн бэртлээ сэдрээсэн байна.
Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд монгол бөхчүүд дараах амжилттай барилдаж байна.
Макүүчи зиндаа /даваа, унаа/
- Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн-5-4
- Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн-4-5
- Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан-3-6
- Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил-6-3
- Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр-4-5
- Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн-5-4
Л.Баяр
Сэтгэгдэл (1)