Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулан баталлаа. 200 орчим айл өрх өнөөдрийн байдлаар хатуу түлш хэрэглэж байгаа. Үүнээс гадна 200 орчим нам даралтын зуух, 100 орчим дунд оврын уурын зуух агаарын бохирдлыг үүсгэж байна.
Замын хөдөлгөөнд автотээврийн улсын бүртгэлд бүртгэлтэй 800 гаруй автомашинаас өдөрт 500-600 мянган тээврийн хэрэгсэл агаарын бохирдлын гол эх үүсгэврийг бүрдүүлж байгаа.
Айл өрхүүд сайн дураараа хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд хийн түлшний зуухыг байрлуулах, түшүнтэй холбоотой аюулгүйн зөвлөмжийг өгөх, хийн түлшийг байрлуулсан тохиолдолд сар бүр 100 мянган төгрөгийн татаасыг өгөх зэргихйг өнөөдрийн баталсан тогтоолд тусгаж өгсөн. Стандартын шаардлагыг хангасан тохиолдолд хийн зуух руу шилжих шилжилтийг хийнэ" гэв.
Д.Батчулуун