Хойд Македонийн нэгэн шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас 59 хүн нас барж, 155 орчим хүн шархадсан аймшигтч үйл явдал болов. Тус улсын Дотоод хэргийн сайд эл хэргийг пиротехникийн хэрэгсэлтэй холбоотой хэмээн буруутгажээ.
Македонийн Нийслэл Скопье хотын зүүн хэсэгт орших Кочани хотын "Пульс" шөнийн цэнгээний газарт Ням гаргийн үүрээр гал гарсан. Уг газар DNK хамтлагийн тоглолтыг үзэхээр олон зуун хүн цугларчээ. Уг хамтлаг нь 2002 онд Македонид байгуулагдсан поп хамтлаг юм.
Амиа алдсан хүмүүсийн дунд тус хамтлагийн хэд хэдэн гишүүд байгаа бөгөөд тэдний дунд DNK-ийн гоцлол дуучдын нэг Андрей Гиоргиески багтжээ. Хохирогчдын нас 16-24 хооронд байна гэж Кочанигийн нэгдсэн эмнэлгийн дарга, доктор Кристина Серафимова мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь олны хөлд дарагдсан байдалтай байна.
Л.Баяр