БАРИМТ 1
Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн 35 настай.
БАРИМТ 2
Unitel группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагчаар ажилладаг.
БАРИМТ 3
Үндсэн ажлынхаа хажуугаар фитнес моделиор ажилладаг. Энэ спортоороо 10 жил орчим хичээллэж байгаа. Анх оффисын ажилд ороод таргалж эхэлснээс болоод ажлынхаа хажуу талын фитнест явж эхэлсэн.
БАРИМТ 4
Тэрбээр 18 насандаа анх Шүрэн бугуйвч кинонд тоглосон.
БАРИМТ 5
СЭЗИС-д маркетингийн менежмент чиглэлээр сурч төгссөн.
БАРИМТ 6
SBN телевизийн мэдээний албанаас ажлын гараагаа эхлүүлж байсан.
БАРИМТ 7
KinoTalk төслийн санаачлагч.
БАРИМТ 8
Тэрбээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
БАРИМТ 9
Түүний эхнэр Б.Хулан эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг. Мөн тэрбээр Улаан явар, Хавтаст хэрэг зэрэг кинонуудад гол дүрийг бүтээсэн.
БАРИМТ 10
Ододтой бүжиглэе шоунд бүжигчин Б.Халиунаагийн удирдлага дор бэлтгэгдсэн оролцож шоуны хоёр дахь долоо хоногт хасагдсан юм.