Олон улсын брэнд “1xBet”-ийн албан ёсны түнш болох “ESL” нь “CS2”-ийн хамгийн нэр хүндтэй “Tier-1” түвшний “ESL Pro League” болон “Intel Extreme Masters” гэх хоёр цуврал тэмцээнийг зохион байгуулдаг. Эдгээр тэмцээнд оролцож буй багууд зөвхөн нэр хүнд, “VRS” оноо цуглуулахын төлөө бус, бас ESL Grand Slam”-ийн $1,000,000-ийн супер шагналын төлөө өрсөлддөг. Тийм ч учраас дэлхийн шилдэг багууд “ESL”-ийн тэмцээнийг огтхон ч алгасдаггүй.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд уг тэмцээнүүдийн нэг болох “ESL Pro League Season 21”-ийн плэй-офф шатны тоглолтууд амжилттай явагдаж дууссантай холбогдуулан уг тэмцээний үр дүнг нэгтэн танилцуулъя.
ШӨВГИЙН НАЙМ (ПЛЕЙ-ОФФЫН ЭХНИЙ ШАТ)
“ESL Pro League Season 21”-ын хоёрдугаар шатнаас урилгаар оролцсон найман багаас долоо нь плэйофф шатанд шалгарсан. Ганцхан “Team Falcons” баг шийдвэрлэх тоглолтдоо “Eternal Fire”-т ялагдсанаар плэйоффт өрсөлдөх эрхгүй болсон. Гэвч Туркийн “Eternal Fire” баг энэ амжилтаа үргэлжлүүлж чадалгүй, шөвгийн наймт “Team Spirit”-т 2-1-ээр хожигдон тэмцээнээс хасагдсан. Нөгөө талд “MOUZ” баг “G2 Esports”-ийг 2-1-ээр буулган авч, харин “Team Vitality” нь “Team Liquid”-ийг 2-0-ээр илүүрхэн ялалт байгуулсан.
Гэхдээ Монголын бүх esports сонирхогчдын хувьд плэй-офф шатны хамгийн чухал тоглолт “The MongolZ” болон “NAVI”-ийн хооронд өрнөсөн. “Valve”-ийн чансаагаар дэлхийн номер 3 баг болох “The MongolZ” нь номер 9 “NAVI”-тай оноолт таарч тоглосон. “1xBet” Монгол тэргүүтэй бүх бооцооны сайтууд, туршлагатай “Natus Vincere” багийг илт давуу ялалт байгуулна хэмээн тооцоолж байв. Тоглолтын эхний мап болох “Mirage” дээр, “NAVI” 4-0-ээр түрүүлж эхэлсэн боловч Мөнхболдын Содбаяр "Techno4K" -ийн гайхалтай тоглолтын ачаар (22 килл) “The MongolZ” эхний хагаст 7-5-аар тэргүүж улмаар “The MongolZ” 13-6-аар итгэл төгс ялалт байгуулсан.
Тоглолтын хоёр дахь мап болох “Ancient” дээр “NAVI” эхний үеийг авсан ч “1xBet”-ийн түнш баг “The MongolZ” эхний хагаст 9-3-аар илт тэргүүлээд, тоглолтыг 13-6 онооны харьцаагаар өндөрлүүлсэн. Уг тоглолтын онцлох тоглогч нь ердөө 17 настай Батболдын Аюуш "mzinho" байлаа. Тэр 23-10 (килл, үхлийн харьцаа), 2.1/1.97 рейтингтэй супер тоглолт үзүүлсэн юм!
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД
Хоёр хагас шигшээ тоглолт хоёулаа 2-1 харьцаатай өндөрлөж, аваргын төлөө өрсөлдсөн нь шөвгийн дөрвөн багууд тун ойролцоо ур чадвартай гэдгийг харуулсан. Эхний тоглолтод “MOUZ” баг өөрсдийн сонгосон “Nuke” мап дээр 16-4 онооны харьцаагаар илт давуу ялалт байгуулсан ч тэдний өрсөлдөгч “Team Spirit” өөрийн сонгосон “Dust2” мапийг 13-7-гоор ялж хариу барьсан. Шийдвэрлэх “Ancient” мап дээр “MOUZ” баг 13-10-аар ялалт байгуулж, финалын эрхээ авсан.
Хоёр дахь тоглолтод тэмцээний гол фаворит “Team Vitality” болон “The MongolZ” багууд хоорондоо учраа таарсан. Францын баг эхний “Anubis” мапийг 13-4 харьцаатай амархан ялсан. Гэвч дараагийн “Nuke” мап дээр Монголын баг эхний зургаан раундыг дараалан авч, маш хүчтэй тоглолт үзүүлэв. Тоглолт нэмэлт үед орж, эцэст нь “The MongolZ” 16-14 онооны харьцаагаар гайхалтай ялалт байгуулсан!
Харамсалтай нь, “1xBet” Монголын түнш баг “The MongolZ” “Inferno” мап дээр 13-2-оор хожигдож тэмцээнээс хасагдсан. Энэ тоглолтын онцлох тоглогчоор Shahar "flameZ" “Shushan” нэрлэгдсэн бөгөөд түүний хувьд 22/6 K/D харьцаатай, 2.37 рейтингтэй гайхалтай тоглолт үзүүлсэн.
ФИНАЛЫН ТОГЛОЛТ
Хагас шигшээ шатны дараа “Team Vitality” тэмцээний хамгийн хүчирхэг баг гэдэг нь тодорхой байсан бол “MOUZ” баг тэдний эсрэг хэрхэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаж байв. Улмаар финалын тоглолтын 3 мап:
- Dust2 – 13-9
- Nuke – 13-4
- Inferno – 13-5 гэх үр дүнгээр өндөрлөсөн.
“ESL Pro League Season 21”-ийн аварга болсон “Team Vitality” $250,000-ийн шагнал мөн “Valve”-ийн дэлхийн чансааны номер 1 байр суурийг авсан бол өмнө нь уг байр суурийг эзэлж байсан “Team Spirit” хоёрдугаар байранд шилжив. Мөн багийн гол тоглогч “Mathieu” "ZywOo" “Herbaut 22” дахь удаагийн “MVP” шагналаа хүртэж, өмнөх дээд амжилтын эзэн “Oleksandr” "s1mple" Kostyljev (NAVI)-ийг гүйцэж түрүүллээ.
“The MongolZ” багийн оролцох дараагийн том тэмцээн бол “BLAST Open Spring 2025” (гуравдугаар сарын 19-30) байх болно. Монголын багийн ялалтад итгэж, тэднийг “1xBet” Mongolia платформ дээр дэмжээрэй!