Алжирын боксчин, Парисын олимпын аварга Имане Хелиф 2028 онд Лос-Анжелес хотноо болох олимпын наадамд аваргаа хамгаалахыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас айхгүй" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн жил Парисын олимпод маргаан дэгдээж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж, алтан медаль хүртсэн 25 настай Алжир боксчин бүсгүй 2028 онд энэ амжилтаа давтах бодолтой байгаагаа илэрхийлж, өнгөрсөн наймдугаар сард Трамп өөрийг нь трансжендер гэж буруутгасны хариуг ингэж барив.
Лхагва гаргийн орой "ITV News" телевизэд өгсөн ярилцлагадаа Халиф "Би танд шууд хариулъя. АНУ-ын Ерөнхийлөгч Америк дахь трансжендерүүдийн талаар шийдвэр гаргасан. Би трансжендер биш. Энэ нь надад хамаагүй, намайг айлгахгүй. Энэ бол миний хариулт" гэжээ.
Хелиф Парист ялалт байгуулсан нь Тайваний Лин Ю Тинг гэх транс тамирчны хамт хүйсийн чиг хандлагын марганыг дэгдээсэн. Трамп, Илон Маск, Ж.К.Роулинг зэрэг нэр хүндтэй хүмүүс түүнийг олон нийтийн хэрэгслээр "эмэгтэй биш" гэж маргасан юм.
Л.Баяр