БАРИМТ 1
Түүнийг Эрдэнэ-Очир овогтой Одбаяр гэдэг.
БАРИМТ 2
1991 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн. Саяхан 34 нас хүрсэн.
БАРИМТ 3
Дархан хотын унаган хүү.
БАРИМТ 4
Эхээс гурвуулаа. Дээрээ хоёр эгчтэй.
БАРИМТ 5
Эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байна.
БАРИМТ 6
2011-2016 онд хошин урлагийн "Шинэ үе" продакшнд байсан.
БАРИМТ 7
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цолтой.
БАРИМТ 8
Морь унах, машин мотоцикл жолоодох хоббитой.
БАРИМТ 9
Тулааны спорт, фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг.
БАРИМТ 10
2008 онд Дархан хотын Оюуны ирээдүй цогцолборыг төгссөн.
БАРИМТ 11
2012 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ.
БАРИМТ 12
Өнөөдрийг хүртэл 20 орчим уран сайхны кинонд дүрээ үлдээжээ.
БАРИМТ 13
Хонь жилтэй, загасны орд.
БАРИМТ 14
Тэрбээр “Маш нууц 1” УСК-ы шинэ цэрэг Түвдэнгийн дүрээр охид бүсгүйчүүдийн сэтгэлийг өөртөө татсан.
БАРИМТ 15
"Фантастик" продакшнд 2016 оноос ажиллаж эхэлсэн, үндсэн 8 гишүүний нэг. Тэд бүгд тус тусын арын ажлуудыг мөн хариуцан ажилладаг байна. Сүүлийн үеийн уран бүтээлүүдэд жүжигчин Одбаяр нь гадаадаас жүжигчин урьж авчрах, мөн гадаад дахь зураг авалт болон тэдгээрийн байр, хоол гэх мэт ажлыг хариуцан ажиллаж байгаа сурагтай.
БАРИМТ 16
Түүний бүжгийн хамтрагчийг Э.Түвшинзаяа гэдэг.