АНУ-ын албаны хүмүүс Украинд гал зогсоох боломжийн талаар хэлэлцэхээр Оросыг зорьж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Саудын Арабт Америкийн албаны хүмүүстэй Украины эрх баригчид хэлэлцээр хийж 30 хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсоны дараа энэ үйл ядал өрнөж байна.
Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Бөмбөлөг одоо Оросын талбайд байгаа" гэж мэдэгдсэн бөгөөд АНУ дайныг зогсоох цорын ганц арга зам бол энхийн хэлэлцээ гэж үзэж байна.
Кремль гал зогсоох саналыг судалж байгаа бөгөөд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцаж магадгүй гэж мэдэгджээ.
Мягмар гарагт Саудын Арабын Жидда хотод болсон уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эл энхийн саналыг Орост ятгах нь АНУ-ын үүрэг гэж мэдэгдсэн юм. Лхагва гарагт Ирландын Ерөнхий сайд Мишеал Мартинтай хамт Зууван танхимд хэлсэн мэдэгдэлдээ Трамп гал зогсоох боломжийн талаар "эерэг мессеж" хүлээн авсан гэж мэдэгдэв.
Ямар албан тушаалтнууд Москвад зорчиж байгааг Трамп тодорхой хэлээгүй байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Майк Вальц Оросын төрийн нарийн бичгийн даргатай ярилцсан гэж АНУ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэв. Одоогоор ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Курск мужид айлчлаад байгаа. Энэ нь АНУ-ын тийш зүглэх шалтгаан болсон бололтой.
Л.Баяр