УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи ресурс”-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-д говийн бүсээс сонгогдсон гишүүний хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Говийн бүсэд Монголын сангийн авдарыг дүүргэдэг стратегийн ордууд байдаг.
Миний 28 жилийн болон сүүлийн 15 жилийн амьдрал Монголын олигархуудын эсрэг чиглэсэн байсан. Эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахдаа олигархуудыг илчилж байсан.
Ухаа худаг манай говийн бүсэд байдаг. Надад маш олон баримтууд байсан. Хэн ч тоогоогүй. Харин одоо тоож байна. Би эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажлыг нэр төртэй хийж ирсэн. Би сая 21 аймгийг тойроод ирсэн. 21 аймагт баялгийн тэгш бус хуваарилалтын тухай ярьж байна. Ард түмэн ядуу байгаа тухай ярьж байна. Тиймээс би Ухаа худаг дээр УИХ-ын хянан шалгах дэд хороог ажиллуулахын тулд гарын үсэг зуруулах ажиллагааг эхлүүлнэ. 32 гишүүн гарын үсэг зурснаар энэ ажил явагдах ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)