БАРИМТ 1
1999 оны зургаадугаар сарын 1-нд төрсөн.
БАРИМТ 2
Түүний өндөр 192см, жин нь 82кг.
БАРИМТ 3
Айлын дунд хүү.
БАРИМТ 4
Видео тоглоом тоглох дуртай. "MARVEL"-ын супер баатруудаас "Хүн аалз"-нд дуртай бөгөөд өрөөгөө ДОТА болон хүн аалзны зураг зэргээр тохижуулсан.
БАРИМТ 5
Японы "Хагуро" ахлах сургуулийг төгссөн.
БАРИМТ 6
Үндэсний сагсанбөмбөгийн дээд лигийн “IHC APES” багт довтлогчийн байрлалд тоглодог.
БАРИМТ 7
Тэрбээр хүн аалзны дүрд хувиран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч, сайн үйлсийн аянд идэвхитэй оролцдог нэгэн.
БАРИМТ 8
12 жил сагсан бөмбөг тоглож байгаа тэрбээр мэргэжлийн лигт дөрөв дэх жилдээ тоглож байгаа юм.
БАРИМТ 9
Өмнө нь снөүбоардын спортоор хичээллэж байсан.
БАРИМТ 10
Өөрийгөө хувирамтгай, дурламтгай, токсик гэх гурван үгээр илэрхийлсэн.
БАРИМТ 11
Улаанбаатар хотын унаган хүү.
БАРИМТ 12
7 дугаарын өмсгөлтэй тоглодог.