Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Тэрбээр "Оюутолгойн татварын маргаан, Оюутолгойн бүлэг орд доторх нэр бүхий компанийн лицензийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газарт танилцууллаа. Түүнчлэн уул уурхайн бирж дээр үнийг индексжүүлэх асуудлыг ярих шаардлага үүссэн. Мөн тээвэргүй нөхцөлөөр борлуулах асуудлыг хуульд тусгахаар ярилцсан. Мөн алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болох арга хэмжээг авахаар хэлэлцсэн" гэлээ.