БАРИМТ 1
1984 оны зургадугаар сарын 12-нд төрсөн. 40 настай.
БАРИМТ 2
Эрдэнэт хотын уугуул.
БАРИМТ 3
Түүний аав В.Өлзийхутаг нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах Фабрикт орлогч даргаар, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д Техникийн хэлтсийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан.
БАРИМТ 4
Содгэрэлийн нөхрийг Зоригтын Тэмүүн гэдэг бөгөөд тэрээр MZT Enterprise LLC-ийн захирал. Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү юм. Тэд 2009 онд гэрлэж, дундаасаа нэг хүүхэдтэй.
БАРИМТ 5
З.Тэмүүн хамгийн анх Ө.Содгэрэлийг рекламны самбар дээрээс харсан гэнэ. Тухайн үедээ "Эластин" шампунийн рекламд тоглож олон ч хүний харааг булаагаад байсан гэргийгээ уйгагүй хайсны эцэст найзуудтайгаа өглөө бүр ордог кафег нь олж очсон З.Тэмүүн шууд л Ө.Содгэрэлийн хажууд очоод суучихсан гэдэг.
БАРИМТ 6
Содгэрэл 2012 онд АНУ-ын George Mason их сургуулийг Олон улсын харилцаа болон нийгмийн бодлого" мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 7
2001 оноос фото модель чиглэлээр замналаа эхлүүлсэн.
БАРИМТ 8
2014 оноос Вэлин ХХК болон Velin Creative Agency Ерөнхий захиралаар ажилласан.
БАРИМТ 9
2016 оноос Мөнхчулуун Сангийн удирдах зөвлөлд багтсан.
БАРИМТ 10
2017 онд "Mongolia’s Next Top Model" шоуны нэгдүгээрр улиралд Ерөнхий Продюсероор ажилласан.
БАРИМТ 11
2019 оны аравдугаар сард Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны (MPDU) Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа.
БАРИМТ 12
Тэрээр "BURO" олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, Ерѳнхий захирал, мѳн Вэлин ХХК (Velin)- хэвлэл мэдээлэл, креатив агентлагийн Ерѳнхий захирал юм.
Сэтгэгдэл (7)