ESL Pro League Season 21 "Counter-Strike 2" тэмцээний плей-оффын тоглолтууд энэ амралтын өдрүүдэд Стокхольм хотод эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол дахь 1xBet компаний шинжээчид "The MongolZ" баг энэ тэмцээнд түрүүлэх боломжийг дүгнэн бичжээ.
"THE MONGOLZ" 2024-2025 ОНЫ УЛИРАЛ
"The MongolZ" баг өнгөрсөн улиралд маш өндөр амжилттай тоглосон гэдгийг та бүхэн мэдэж байгаа билээ. Олон улсын 1xBet брэндийн албан ёсны хамтрагчийн хувьд тэд хэд хэдэн тэмцээнд түрүүлж, хоёр мажорт шалгарч, нийт 1,000,000 гаруй ам.долларын шагнал хүртсэн.
Эдгээр амжилтын ачаар уг баг Valve-ийн дэлхийн чансаанд гуравдугаарт бичигдсэн нь Азийн багуудын хувьд шинэ дээд амжилт болон бичигдсэн ба, "The MongolZ" баг "Perfect World Shanghai Major 2024" тэмцээний эхний хоёр шатанд хоёуланд нь (3-0 харьцаатай) тэргүүлж, Ази тивийн анхны мажорын плей-оффт шалгарсан баг болсон.
"The MongolZ" баг 2025 оны эхний тэмцээнийг тоглогч Азбаяр "Senzu" Мөнхболдын гарны бэртлийн улмаас өнжсөн бол IEM Katowice 2025 тэмцээнд тэд хагас шигшээд шалгарч, шөвгийн дөрөвт тус тэмцээнд түрүүлсэн Team Vitality багт хожигдсон.
Үүнээс гадна PGL Cluj-Napoca 2025-т мөн плей-оффын шатанд шалгарч чадсан. Хэдийгээр "The MongolZ" баг хараахан том тэмцээнд түрүүлээгүй байгаа ч оролцсон бүх тэмцээнд өндөр амжилт үзүүлж, аваргын төлөө өрсөлдөхүйц тоглолт үзүүлсээр байгаа. 1xBet Монгол болон олон CS2-ийн шинжээчдийн үзэж буйгаар ESL Pro League Season 21 бол "The MongolZ" багийн түрүүлэх боломжтой тэмцээн юм.
ESL PRO LEAGUE SEASON 21
ESL Pro League Season 21 тэмцээн 1,000,000 ам.долларын шагналын сантай бөгөөд аварга болсон баг 250,000 ам.доллар хүртэнэ (100,000 нь тоглогчдод, 150,000 нь клубт очно). "The MongolZ" багийн хувьд Плей-офф шатанд NAVI багийн эсрэг 3-р сарын 15-ны шөнийн 1 цаг 30 минутаас тоглохоор оноолт таараад байна. Хэрэв ялбал, өмнөх улирлын аварга Team Vitality-тай таарах өндөр магадлалтай.
Тэгвэл Плей-офф шатанд тоглохоор шалгараад буй 8 багийг товч танилцуулахад:
G2 Esports – Nikola "NiKo" Kovac багийг орхисноор тэдний хүч суларсан ч залуу мэргэн бууч Ilya "m0NESY" Osipov-ийн ачаар тэд хүчирхэг хэвээр байна.
Team Spirit – Perfect World Shanghai Major 2024 болон BLAST Bounty Spring 2025 тэмцээнд түрүүлснээр Valve-ийн дэлхийн чансааны №1 баг болсон. Danil "donk" Kryshkovets ганцаараа хамгийн хүнд раундуудыг аваад гарч чадах тоглогч.
The MongolZ – Монголын үндэсний баг ялалт байгуулахад шаардлагатай бүх зүйлтэй: гайхалтай тоглогчид, туршлагатай дасгалжуулагч, 1xBet-ийн дэмжлэг. Одоо зөвхөн амжилт хүсье!
Team Vitality – Mathieu "ZywOo" Herbaut-ын баг IEM Katowice 2025-ыг ялснаар энэ улирлыг хүчтэй эхлүүлсэн бөгөөд дахин нэг цом авахад бэлэн байна.
MOUZ – Германы баг энэ жил Jimi "Jimpphat" Salo-той гэрээг сунгаж, Lotan "Spinx" Giladi-г Vitality-гаас авчирснаар PGL Cluj-Napoca 2025-т түрүүлсэн.
NAVI – Andrij "B1ad3" Ghorodensjkyj-ийн дасгалжуулах чадварын ачаар тоглогчдын тоглолт хамгийн сайн биш байсан ч ялалтыг авчирч чаддаг.
Eternal Fire – Турк улсын бахархал болсон баг бөгөөд өөрсдийн гэсэн өвөрмөц, догшин тоглолтын арга барилтай.
Team Liquid – Топ 8 дундаас хамгийн сул баг. Одоогоор дэлхийн чансааны 15-д бичигдэж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд томоохон тэмцээнд түрүүлээгүй.
1xBet Монгол хамтрагч баг "The MongolZ"-доо ESL Pro League Season 21-д гайхалтай тоглолт үзүүлж, итгэл төгс ялалт байгуулахыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл (1)