-
2017 оны 5 сарын 12
Шинэ парламент ой хүрэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь олон түмэнд танигдаж, сонгогчид хэдийнэ үнэлгээгээ өгөөд буй. Сандал ширээ, өрөө танхимаа олохгүй будилж, төөрч явсан шинэхэн гишүүд одоо л нэг зүг чигээ олж, үг хэлээ ололцох болоод байгаа. Тэгвэл зарим гишүүд хэтэрхий идэвхитэй, улс төрд зоримог орсных уу, эсвэл хэт туйлширсных нь хашир “бурхи” нарын хараанд өртөж, дүргүйцлийг төрүүлэх болсон бололтой. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Х.Нямбаатар гишүүний өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр тэрбээр багагүй банга хүртэж, гишүүдээс хатуухан үг сонссон юм. Ахмад гишүүд Ц.Нямбаатарыг хэн нэгний гар хөл болоод байна. Парламентад дөнгөж орж ирчихээд хэт пээдэлзээд байгаа гэдгийг анхааруулж байсан бол зарим нэг нь хувийн сургууль төгссөн боловсролгүй нэгэн гэх хатуу үгийг чулуудаад авна лээ. УИХ Ц.Нямбаатарын талаар гишүүд өчигдөр юу өгүүлж байсныг болоод Ц.Нямбаатар гэж хэн бэ гэдгийг сийрүүлье.
-
2017 оны 5 сарын 12
2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын #83,9% нь #орон_нутгийн_замд бүртгэгдсэн байна.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дйилэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг #жолоочийн_буруугаас шалтгаалсан осол эзэлж байна.
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Замын цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор #ажлын_хэсэг_байгуулан #амралтын_өдрүүдийг сонгож улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад ажиллаж эхлээд байна.
Өнгөрсөн амрлатын өдрүүдэд Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг #Дархан, #Сэлэнгэ, #Дорноговь, #Сайншанд чиглэлийн автозамуудад шинэ загварын #Dahua маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хурдад хяналт, шалгалт явууллаа.
Энэ үеэр 2 цагийн хугацаанд зорчин өнгөрсөн нийт #132 тээврийн хэрэгслийн #108 нь буюу 82% нь хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж, арга хэмжээ тооцогдсон байна.
Замын цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг тогтмол, шат дараалан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-
2017 оны 5 сарын 12
Г.ДАВААХҮҮ: ТАМИРЧИН ХҮНД ИВЭЭН ТЭТГЭГЧ ХАМГИЙН ЧУХАЛ БАЙДАГ
Румын улсын Яси хотноо өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулагдсан Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Д.Мөнхзул амжилттай оролцож, алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд оюуны спортыг дэмжигч Төрийн банкны элч тамирчин юм. Тэгвэл Сурагчдын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчнаа Төрийн банкны удирдлагууд өчигдөр /2017.05.09/ хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ үеэр Д.Мөнхзул болон түүний аав Г.Даваахүүтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэе? Тэмцээнд оролцож байх үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаач?
-Маш их баярлалаа. Тэмцээнд оролцож байхад юм бодогддоггүй. Шатраа л сайн тоглоно л гэж боддог.
-Саяхан оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач, өрсөлдөгч нар хэр хүчтэй байв, хэчнээн тамирчин өрсөлдсөн бэ?
-Г.Д: Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд тэмцээн болсон. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчин, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн. Ингээд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байруудад шалгарсан. Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болоод байгаа.
-Д.Мөнхзулын хувьд хэдэн наснаасаа шатрын спортоор хэдэн наснаасаа эхэлж хичээллэсэн бэ? Энэ хугацаанд олон улсын чанартай хэчнээн тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Охины маань хувьд зургаан настайгаасаа эхэлж шатрын спортоор хичээллэсэн. Гэрээрээ эгч, дүү нартайгаа тоглож байгаад л шатарт дуртай болсон байсан. Ингээд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Дотоодын тэмцээн уралдаануудад ч амжилттай сайн оролцож эхэлсэн. Найман настайдаа улсын аваргад оролцоод тавдугаар байрт шалгарсан. Тэр ондоо олон улсын тэмцээнд оролцож 12-р байрт шалгарсан. Үүнээс хойш 2014 онд ААШТ-д оролцож алтан медаль, тухайн ондоо ӨАБНУ-д болсон өсвөрийн ДАШТ-ээс алтан медаль, 2015 онд Төрийн банкны илч тамирчин болоод АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнээс алтан медаль, Тайландын Паттаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил Монгол Улсын Өсвөрийн аварга, 2016 онд Ази тивийн хошой аварга болсон.
-Гадаад, дотоодын энэ олон тэмцээн уралдаанд оролцохдоо хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?
-Мэргэжлийн спортоор хичээллэж, мэргэжлийн тамирчин болох замыг сонгосон хүнд бол хичээл хоёрдугаарт тавигддаг. Гэхдээ оюуны спортоор хичээллэдэг учраас хичээлээс хоцрох асуудал гардаггүй. Хоцорсон ч хоцролтоо нөхөөд, сайн сурч чаддаг. Манай охин ангийнхаа онц сурдаг хүүхдүүдийн нэг.
Шатрыг олон цаг сууж тоглодог учир хүүхдээс тэвчээр их шаарддаг уу?
-Мэдээж тэгэлгүй яахав, олон цаг тоглоход ядрах, өлсөх залхах гээд олон бэрхшээл бий. Энэ бүхнийг шатарт дуртай хүүхэд л давж ялалт байгуулдаг. Мөн сүүлийн үед хүүхдүүддээ “Цагаан доктор” эрүүл мэндийн ундаа өгч байгаа. Уураг ихтэй учраас хүүхдийг ядраахгүй, түүнчлэн тархины үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн витамин агуулдаг
-Хамгийн ойрын ямар тэмцээн байгаа вэ?
-Ирэх зургадугаар сард Монгол улсад өсвөрийн шатарчдын зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ бэлдэнэ. Саяхан тэмцээнд оролцоод ирсэн учраас долоо хоног амарчихаад бэлтгэлдээ орно.
-Олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ, тамирчдын хувьд санхүүгийн асуудал нэлээд тулгардаг нь нууц биш шүү дээ?
-Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатрын спорт манай улсад нэлээд амжилттай хөгжиж байна. Үүнд шатрын спортыг дэмжигч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэг их нөлөөлсөн. Тухайлбал Төрийн банк Монголын шатрын холбоотой хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд сая оролцсон Сурагчдын ДАШТ-д 25 хүүхэд явсан. Тэдний зардлын тодорхой хувийг гаргасан. Ер нь бол тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг. Тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөний асуудал маш чухал байдаг. Энэ бүхнээ ихэнхдээ хувиараа л зохицуулдаг. Харин оюуны спортыг дэмжигч Төрийн банк 2015 оноос эхлэн Д.Мөнхзулыг дэмжин ажиллаж байгаа. Энэ дашрамд Төрийн банкны удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье. Ер нь Төрийн банкныхан дан ганц манай охиныг бус өсвөрийн олон шатарчдыг дэмждэг.
-Төрийн банкны элч тамирчин болсноор амжилтад нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би түрүүнд хэлсэн. Тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг гэж. Манай гурван охин шатрын спортоор хичээллэдэг. Олон улсын тэмцээн уралдаанд авч явах зардал мөнгөний асуудал нэлээд тулгардаг байсан. Тэмцээнд явахынхаа нэг хоногийн өмнө банкнаас зээл аваад явж байсан удаа ч бий. Харин 2015 оноос Д.Мөнхзул охин маань Төрийн банкны элч тамирчин болсноор санхүүгийн асуудалгүй болсон. Мэдээж хэрэг санаа зовох зүйлгүй тэмцээнийхээ бэлтгэлийг хийдэг болсон. Олон улсын чансаа өндөртэй тэмцээн уралдаануудыг алгасахгүй орж, өрсөлдөгч тамирчнаа судалж мэдэх, туршлагажих гээд олон давуу талууд бий болсон. Мөн 2015 оноос хойш олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа. Өсвөрийн болон, сурагчдын ДАШТ-д хоёуланд нь түрүүлсэн анхны тамирчин болсон гээд амжилт арвинтай байна.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.
Б.Сансар
-
2017 оны 5 сарын 12
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2017 оны 5 сарын 12
Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
-
2017 оны 5 сарын 12
Өнөөдөр байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал,
-
2017 оны 5 сарын 12
08:00 цагт: Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцана.
-
2017 оны 5 сарын 12
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Харин уг хуулийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж, ихэд бухимдалтай байгаа.
-
2017 оны 5 сарын 11
Б.Пүрэвдорж: Гурван зуун мянган төгрөгний татвараас зайлс хийсэн хүнд эрүү үүсгэж таван жил шоронд хорих уу? эрүүл ухаанаар ханд Нямбаатар аа
-
2017 оны 5 сарын 11
Зөрчлийн тухай хуулийг батлав
-
2017 оны 5 сарын 11
О.Баасанхүү: Монгол Улсын төрийн нууцыг задруулсан бол ердөө найман жилийн ял авах нь
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.
-
2017 оны 5 сарын 11
Forbes сэтгүүлээс жил бүр “Дэлхийн хамгийн хамгийн”-уудыг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл Forbes сэтүүлээс 2017 оны байдлаар дэлхийн хамгийн ашиг орлого өндөртэй 5 репперийг тодруулжээ.
Жагсаалтыг 47 настай реппер Sean’Diddy’ Combs 7 дахь жилдээ тэргүүлжээ. Түүний хөрөнгө 820 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.
Удаах байранд дуучин Бейонсегийн нөхөр реппер Жэй Зи оржээ. Түүний хөрөнгө 810 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.
Харин гуравдугаар байранд Dr.Dre орсон байна. Түүний хөрөнгийн хэмжээ 740 сая ам.доллар аж.
Реппер Bryan ‘Birdman’ Williams 110 сая ам долларын хөрөнгөөрөө жагсаалтын дөрөвт бичигджээ.
Тавдугаар байранд реппер Дрэйк бичигджээ. Тэрээр 90 сая ам.долларын хөрөнгөтэй аж.
Х.Нэргүй
-
2017 оны 5 сарын 11
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудаас энэ сарын 9-н өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэж буй химийн бодисуудыг шалгажээ. Мөн энэхүү шалгалт үргэлжилж байгаа аж.
-
2017 оны 5 сарын 11
Нийслэлийн цагдаагийн газраас НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн
-
2017 оны 5 сарын 11
Монгол Үндэсний музей жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
-
2017 оны 5 сарын 11
“Мандалын говиос ирлээ, би”, “Шөнийн талд адуу янцгаана”, “Тэмээний мөр”, “Тэмээний уралдаан”, “Аргалын уул”, “Самаркандын шөнө”, “Аав дайн хоёр”, “Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй”, “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй”...
-
2017 оны 5 сарын 11
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 4-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
-
2017 оны 5 сарын 11
Өнгөрсөн сарын 17-ны өдөр Б гэх 19 настай охин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 25-р точик гэдэг газраас “Найзындаа оччихоод ирье” хэмээн гэрээсээ гараад өнөөг хүртэл ор сураггүй байна.