УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. Тэрбээр “Зөрчлийн хуулийг, Эрүүгийн гэмт хэрэгтэй хольсон. Жишээ нь орон байрандаа мөрийтэй тоглоом зохион байгуулж болно. Одоо бол бар, цэнгээний газраас өөр газарт мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол зөрчилд тооцогдохоор болсон. Гэтэл энэ чинь гэмт хэрэг шүү дээ” гэв.