Forbes сэтгүүлээс жил бүр “Дэлхийн хамгийн хамгийн”-уудыг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл Forbes сэтүүлээс 2017 оны байдлаар дэлхийн хамгийн ашиг орлого өндөртэй 5 репперийг тодруулжээ.
Жагсаалтыг 47 настай реппер Sean’Diddy’ Combs 7 дахь жилдээ тэргүүлжээ. Түүний хөрөнгө 820 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.
Удаах байранд дуучин Бейонсегийн нөхөр реппер Жэй Зи оржээ. Түүний хөрөнгө 810 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.
Харин гуравдугаар байранд Dr.Dre орсон байна. Түүний хөрөнгийн хэмжээ 740 сая ам.доллар аж.
Реппер Bryan ‘Birdman’ Williams 110 сая ам долларын хөрөнгөөрөө жагсаалтын дөрөвт бичигджээ.
Тавдугаар байранд реппер Дрэйк бичигджээ. Тэрээр 90 сая ам.долларын хөрөнгөтэй аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл (2)