Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
Тэрбээр шигшээ барилдаанд БНСУ-ын Хан Жин Йон, хагас шигшээд эзэн орны Риту Риту нарыг цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Японы залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга Аяана Женпейг цаг дуусахаас 10 секундын өмнө нь цэвэр ялснаар Азийн аварга боллоо.
С.Батцэцэгийн хувьд 2010 онд Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж ази тивийн аварга болов.
Сэтгэгдэл (4)