УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Харин уг хуулийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж, ихэд бухимдалтай байгаа. Тэгвэл тэрбээр сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлэхийн тулд Ардчилсан намд элсэнэ хэмээн жиргэжээ.
Энэ тухай О.Баасанхүү гишүүн “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (10)