Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.