Монгол Үндэсний музей жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей 2017 оны 5 дугаар сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний музей Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа аж.