-
2017 оны 5 сарын 11
09.00 цагт “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордны Их танхимд болно.
11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болно.
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд JCI байгууллагын “Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монголь ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс ”Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016”-г танилцуулна.
11.00 цагт Чингис зочид буудалд ХНХЯ-наас 2014-2016 онуудад үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдэд талархал гардуулна.
11.30 цагт Монголбанкинд ”Тэнхлэг зууч” компаниас 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.
13.00 цагт Олон улсын ба Үндэсний спортын арбитрын нээлтийн ёслол Туушин зочид буудалд болно.
14.00 цагт ”Автотээврийн үндэсний төв”-д ”Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017” хэлэлцүүлэг болно.
15.00 цагт Шангри-Ла зочид буудалд шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Сонгуулийн ерөнхий хороонд
09.50 цагт МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
11.30 цагт МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
12.30 цагт АН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
-
2017 оны 5 сарын 11
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр болж өнөөдөр морин цагт Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх гэж байна. Бүртгүүлэх бол сонин биш. Харин бүртгэж авах уу гэдэг асуултын хариулт тун удахгүй гарах тул нийгэм даяараа чих тавин хүлээсээр. Учир нь Х.Баттулга бол туршлагатай улс төрч
-
2017 оны 5 сарын 11
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана
Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.
Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.
Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.
Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.
Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна
Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.
Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.
Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов
Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.
Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзлээ.
Богино хугацаанд зээлийн төлбөрийн эрсдэл бий болж, санхүүгийн салбарт болон Хөгжлийн банкны багцад байгаа зээлүүдийн эргэн төлөлтөд энэ хэмжээгээр эрсдэл үүсэх магадлал бий болоод байна. Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.
Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна
Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.
Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.
20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна.
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх юм.
Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.
Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.
Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо. Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.
Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.
2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.
БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлнэ
“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв.
Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.
“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа
Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.
Товч мэдээ
- Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.
- Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна.
- Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 11
-МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёрдахь хувилбар гэж байхгүй. Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам нь манайх биш. Манай намынхан хууль хүчний байгууллагын удаа дараагийн хууль бус шийдвэрийг эсрэг тэмцэж, эсэргүүцэж ирсэн. Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно.
-
2017 оны 5 сарын 11
Өөрийн ганц дутагдлыг ухаарах нь бусдын мянган дутагдлыг мэдсэнээс хавьгүй илүү ашигтай болой.
Бусдыг муулж ярих нь тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөхөөс өөр нэмэр үгүй. Тиймээс бусдын тухай ярья гэвэл гагцхүү сайн үйлийг нь магтан яривал зохино.
Та хэн нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд тань ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл энэ муу зуршлаас агшин зуур салмуй.
Дайсан хэмээн төсөөлж буй этгээдээ ойлгохыг хичээ. Уур хүргэсэн хүн рүү чулуу шүүрэн авч шидэхийн оронд уур хүргэсэн өдөлтийг нь мартаж сурах нь илүү ач тустай. Чингээд бодохуй бие биедээ дайсагнахад зарцуулж буй их хүчийг өөрийн хийгээд бусдын сайн сайхны тулд зарцуулбал мөн ч ихийг бүтээнэ дээ.
Жинхэнэ нигүүлсэл бол сэтгэл хөдлөлийн үр дүн бус харин учир шалтгаанд тулгуурласан цэвэр бодол санаа юм.
Бусдыг чин сэтгэлээсээ энэрэн нигүүлсэхүй нь бусдын төлөө хариуцлага хүлээх мэдрэмжийг танд буй болгож, тэдгээр хүмүүст зовлон бэрхшээлийг даван туулахад нь туслах хүслийг төрүүлмүй.
Оюун санаагаа цэлийтэл нээж, юунд хамаарах, юуг энэрч хайрлах ёстой билээ гэдгийг санагтун. Тэгвэл таны сэргэг ухаан, хүч чадал ямагт тантай хамт байх болно.
Дотоод чанараа нээхийн тулд туйлын амар амгалан байж, санаа бодлоо чанд захиран, дотоод сэтгэл рүүгээ өнгийх хэрэгтэй.
Хүний үндсэн мөн чанар түрэмгий байсан бол бид цөм араа соёо, хурц савартай төрөх байсан буй за. Гэтэл бидний ам жижиг, шүд дэндүү богино, мохоо байдаг. Энэ бол бид түрэмгий авирлах багаж хэрэгсэлгүй гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу. Ингээд бодоход хүмүүний үндсэн мөн чанар бол уян зөөлөн байх ажгуу.
Тэсвэр хатуужилтай болъё гэвэл танд санаатайгаар хор хүргэх гэсэн хэн нэгэн хэрэгтэй. Учир нь тийм хүмүүс бидэнд хүлээцтэй байж сурах бодит боломжийг өгдөг. Тэд бол бидний дотоод сэтгэлийн хүчийг сориход их багшаас ч илүү. Үндсэндээ тэсвэр хатуужил нь зүрх шимшрэх явдлаас таныг хамгаалдаг юм.
Зовлон нь хүний дотоод сэтгэлийн хүчийг нэмэгдүүлдэг. Зарим үед хүсэл тэмүүлэл зовлонг нимгэлдэг.
Хүний нийгмийн сайн сайхан байдал нь хууль тогтоомж, албадлагын арга хэмжээний тооноос бус харин тэдгээрийг даган биелүүлэгч хүмүүсийн дотоод сэтгэлийн хандлагаас хамаардаг. Гэхдээ оюун санааны хандлага эд баялагтай хосолбол илүү их амжилт гаргана. Дан ганц эд баялгийн өсөлт дэвшилт байснаар төгс төгөлдөр нийгэмд хүрдэггүй бөлгөө.
Хамгийн алс бөглүү газарт байсан ч, багтаж ядсан түмэн хүнтэй хотод байсан ч бид цөм нэг л үндсэн зорилгын төлөө хөдөлмөрлөж, тэмцэж байна. Чингэхдээ бид зорилгоо биелүүлэхийн тулд зөв арга хэрэглэх учиртай. Хамгийн чухал нь энэхүү аргыг олж мэдэх явдал.
Шийдвэр төгс эр зориг хийгээд өөртөө итгэх итгэл нь амжилтад хүрэх гол хөшүүрэг юм. Хэдийгээр саад тотгор, бэрхшээл тохиолдох авч чиглэсэн зорилгодоо үнэнч бол тэр бүхнийг давж чадна.
Буруу үйл хийснийхээ дараа буруу юм хийж гэдгээ мэдсэн аливаа хүмүүн буруу үйл гэж юу болохыг мэдээд дахин ийм үйл хийхгүй гэсэн баттай бодол агуулдаг. Ингэснээр буруу үйлийн хор хөнөөлийг багасгах ажгуу.
-
2017 оны 5 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссан тул нэр дэвшигчдийг бүртгэх хуваарийг СЕХ-ноос гаргажээ.
-
2017 оны 5 сарын 11
Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарсан байна. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч
-
2017 оны 5 сарын 11
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлт;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
”Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
УИХ-ын гишүүн Г.Занданшатараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын эргэлтэд тавих хяналт, өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2017 оны 5 сарын 11
Баянзүрх 10:30-17:30 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Методист төв, Зостын шовгор, Эм Си импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Цэргийн 1-3-р гудамж, 084, 065-р ЦА, Банкны өр барагдуулах газар болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 11:00-18:00 1-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, 19-р байр, Зүч зочид буудал, Жетро сүпер маркет болон эдгээрийн ойр орчмоор
11.00-21.00 14-р хороо Терра сатори, Хишиг арвин, Дювилла, Газрын тос, Монголия Вояаж, Ди Си Би, РЭС зуурмаг, Тахианы ферм болон эдгээрийн ойр орчмоор
11:30-18:00 2, 9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургуулиуд, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком корпрациуд, УСУГ, БУ, Тайнь, Бурхант, Хивсний гудамж болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 5 сарын 11
2017.5.11, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.5.11, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.19-20.18
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2017 оны 5 сарын 11
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, өмнөд хэсгээр 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
-
2017 оны 5 сарын 10
Монгол Улсын Их Хурлын Монгол-Канадын парламентын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа,
-
2017 оны 5 сарын 10
Зөвшөөрөл авалгүйгээр дэлхийн ноён оргил болох Эверестэд авирахыг завдсан эрэгтэйг Балбын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.
-
2017 оны 5 сарын 10
Доён хочит У.Болдыг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагчийн өмгөөлөгч
-
2017 оны 5 сарын 10
Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлснээр олон нийтийн эдийн засгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй 2017 оны эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр шатны дүн гарлаа. Тус шалгаруулалтаас дараах бүтээлүүд хоёрдугаар шатанд шалгараад байна. Үүнд:
Судлаачдын ангилалд:
СЭЗИХ-ийн магистрант Б.Батчимэгийн гүйцэтгэсэн “Банкны хямралыг урьдчилан таамаглах индикаторуудыг тодорхойлох нь”;
МУИС-ийн докторант Ч.Анхбаяр, доктор П.Оюунбилэг, Р.Энхбат нарын гүйцэтгэсэн “Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”;
СЭЗИХ-ийн ахлах багш Д.Түвшинжаргал, эдийн засагч Д.Энхмандах нарын гүйцэтгэсэн “Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацид саад болж байна уу”;
Оклахама мужийн их сургуулийн магистрант С.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн “Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;
ТЭСО ХХК-ийн эдийн засагч Б.Баярцэнгэл, О.Лувсанжамц нарын гүйцэтгэсэн “МУ-ын ААНБ, өрхийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг тодорхойлох нь” сэдэвт бүтээлүүд
Оюутны ангилалд:
МУИС-ийн оюутан Г.Мөнхбаяр, О.Цолмон нарын гүйцэтгэсэн “Байгалийн баялагтай орнуудын мөнгө, ханшийн бодлого”;
МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;
МУИС-ийн оюутан Э.Элбэгжаргалын гүйцэтгэсэн “Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө”;
МУИС-ийн оюутан Э.Намуунаагийн гүйцэтгэсэн “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;
МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Түүхий эдийн үнийн мөнгөний бодлогод нөлөөлөх сувгийг шинжлэх нь: SVAR ЗАГВАР” зэрэг болно.
Монголбанкнаас зарласан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын сүүлийн шатны шалгаруулалт 2017/5/12-ны баасан гарагийн 9:00 цагт Монголбанкны В байрны хурлын танхимд болох ба сонирхсон хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирж, шалгарсан бүтээлүүдтэй танилцах бүрэн боломжтой юм.
-
2017 оны 5 сарын 10
Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан “Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсэг” хуралдаж, өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хууль бус үр хөндлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа. Олон талт ажлын хэсгийн хурлыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал удирдаж Цагдаагийн ерөнхий газар, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Уг ажлын хэсгийн хурлаар үр хөндөх ажилбар хийж буй эрүүл мэндийн байгууллагад Монгол улсад мөрдөгдөж буй стандарт “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай” 148 дугаар тушаалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн арга хэрэгслийг сурталчлах, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээх үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажлыг эн тэргүүнд хийхээр төлөвлөлөө.
Ажлын хэсгийн гишүүд гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед олон улсын байгууллагуудаас жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангах тал дээр хүсэлт тавин шийдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дурьдлаа. Мөн хурлын төгсгөлд төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлогын дэмжлэгт орчинг бүрдүүлж, залуучуудыг гадаад улсруу ажиллахаар явахад гэр бүлтэй нь хамт явуулдаг болох, үр хөндөлтөд хүргэж буй нийгмийн эрсдэлт хүчин зүйлс болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт зэрэг лүү анхаарч, чиглэсэн үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.
-
2017 оны 5 сарын 10
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.10) Хууль тогоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурал 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад болон дагаж мөрдөж байгаа энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэх субъект, иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэхэд уг хуульд өөрчлөлт оруулах дараахь хэрэгцээ, шаардлага байна гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үзэж байна.
Хуульд заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг /тайлан, санал дүгнэлт/ аль шатанд, хаана баримтжуулж хавсаргаж ирүүлэх талаар хуульд зохицуулаагүй нь дээрх аргачлалын дагуу холбогдох үе шатанд хийсэн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоог баримтжуулж хянах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэж байгаа юм байна.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаж байна гэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт захиргааны хэм хэмжээний актын талаархи харилцааг тодорхой зохицуулсан тул Хууль тогтоомжийн тухай хуулиар уг харилцааг давхардуулан зохицуулах шаардлагагүйг тэмдэглэв.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 19 дүгээр зүйийн 19.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлд Улсын Их Хурлын Тамгын газар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эрх зүйн дүгнэлт гаргах, хуулийн төсөл нь уг хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн эрх зүйн дүгнэлт гаргасан бол түүнийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төслийг хуульд заасан шаардлагыг хангуулахаар хууль санаачлагчид хүргүүлэхээр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл хууль санаачлагчаас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж, өргөн мэдүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргахаар тусгасан нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгтэй зөрчилдөж байна хэмээн үзсэн учраас уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 10
Нийслэлийн “Хот тохижилтын газар” нь Монгол Улсад мод үржүүлгийн газартай аж ахуйн нэгжүүдээс дараах шаардлага хангасан Монгол хайлаас нийлүүлэх тухай хүсэлт ирүүлэхийг урьж байна. Монгол хайлаасны нэгж үнэ нь 700 төгрөгт багтсан байх шаардлагатай юм. Монгол хайлаас нийлүүлэх хүсэлтийг энэ сарын 11-18 хүртэл авах бөгөөд шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажиллах болно. Хүсэлтийг Баянзүрх дүүрэг 14 хороо Жуковын өргөн чөлөөнд байрлах “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т авч байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
Тавигдах шаардлага:
1
Модны хэлбэр
Титэм салаа зөв хэлбэртэй
2
Модны нас, хэмжээ
2-3 настай, 0,6 метрээс дээш өндөртэй, оройн хаталт өгөөгүй байх
3
Модны үндсэн мөчир
Мөчрийн салаалт олон байх
4
Модны үндэс
Салаалсан үндэс ихтэй, хялгасан үндэснүүд тасраагүй, шороо нь угаагдаагүй байх
5
Баглаа, боодол
Өндрийн хэмжээгээр нь ангилж 50 ширхэгээр багцалж бооно.
-
2017 оны 5 сарын 10
Ажил, амьдралыг хослуулна гэдэг ямар хэцүүг гэр бүл зохиосон хэн бүр сайн мэднэ. Амжилттай яваа бизнессмэн, улс төрч, алдартнуудын ард үр хүүхдээ сайн хардаг эхнэрүүд нь байдаг. Харин амжилттай яваа ээжүүдийн ард хэн байдаг бол?
Дэлхийн хамгийн ажилласаг, хичээнгүй, алдартай ээжүүдийг 2017 оны байдлаар шинэчлэн жагсаажээ.
1. Мелинда Гейтс
Билл ба Мелинда Гейтс хэмээх томоохон хандивын сангийн үүсгэн байгуулагч, бизнесс эмэгтэй Мелинда Гейтс жагсаалтыг тэргүүлжээ. Түүнийг Microsoft компаний үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр гэдгээр нь хүмүүс андахгүй.
2. Linda Sarsour болон Bob Bland
Вашингтоны эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний удирдагч юм.
3. Helle Thorning-Schmidt
Хүүхэд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн.
4. Amal Clooney
Хүний эрхийн өмгөөлөгч
5. Adele
Их британий дуучин, хөгжмийн зохиолч, продьюсер
6. Samantha bee
Зохиолч, продьюсер
7. Beyonce
Жүжигчин, дуучин, продьюсер
8. Viola Davis
Жүжигчин, продьюсер
9. Nicole Kidman
Жүжигчин, продьюсер
10. Donna Langley
Universal кино компаний захирал
эхний 10 байранд эдгээр эмэгтэйчүүд багтсан бол удаах байруудад дараах 40 бүсгүй тус тус эрэмблэгджээ.
11. Melissa McCarthy, Actress/Producer/Writer/Fashion Designer.
12. Shonda Rhimes, Producer/Director/Writer.
13. Dana Walden, Co-Chairman/CEO, Fox Television Group: 20th Century Fox Television, FOX Broadcasting Company.
14. Kerry Washington, Actress/Activist.
15. Reese Witherspoon, Actress/Producer/Entrepreneur.
16. Victoria Beckham, Fashion Designer/Singer.
17. Sara Blakely, Founder and CEO, Spanx.
18. Tory Burch, Chairman, CEO and Designer, Tory Burch.
19. Carolyn Rafaelian, Founder, CEO and Chief Creative Officer, Alex and Ani, Owner, Sakonnet Vineyards.
20. Cathy Bessant, COO, CTO, Bank of America.
21. Cathy Engelbert, CEO, Deloitte.
22. Mary Callahan Erdoes, CEO Asset Management, JPMorgan Chase & Co.
23. Dawn Fitzpatrick, Chief Investment Officer, Soros Fund Management.
24. Adena Friedman, President and CEO, NASDAQ.
25. Mellody Hobson, President, Ariel Investments.
26. Abigail Johnson, Chairman, Fidelity Investments.
27. Jennifer Morgan, President, SAP North America.
28. Julie Sweet, CEO, Accenture North America.
29. Kathryn Finney, Founder, Managing Director, digitalundivided, Author.
30. Jennifer Fonstad, Partner, Aspect Ventures/Entrepreneur.
31. Kirsten Green, Founder, Forerunner Ventures.
32. Mona Hanna-Attisha, Director, Hurley Children’s Hospital’s pediatric residency program and Hurley-Michigan State University Pediatric Public Health Initiative.
33. Katharine Hayhoe, Professor and Director, Climate Science Center, Texas Tech University, Founder and CEO of ATMOS Research.
34. Ann Miura-Ko, Co-Founder, Floodgate, Lecturer, School of Engineering, Stanford University.
35. Rebecca Richards-Kortum, Bioengineering Professor, Rice University.
36. Gwynne Shotwell, COO, SpaceX, U.S.
37. Sheryl Sandberg, COO, Facebook/Author/Advocate.
38. Chimamanda Ngozi Adichie, Novelist, Essayist.
39. J.K. Rowling, Author, Philanthropist.
40. Lorraine Twohill, SVP of Global Marketing, Google.
41. Susan Wojcicki, CEO, YouTube.
42. Chelsea Clinton, Vice-Chair, Bill, Hillary & Chelsea Clinton Foundation.
43. Tammy Duckworth, U.S. Senator, Illinois.
44. Kirsten Gillibrand, U.S. Senator, New York.
45. Nikki Haley, U.S. Ambassador to the United Nations; National Security Council.
46. Dina Powell, U.S. Deputy National Security Adviser for Strategy.
47. Ivanka Trump, Assistant to the President.
48. Angela Ahrendts, Senior Vice President of Retail and Online Stores, Apple.
49. Helena Foulkes, President, CVS/Pharmacy and EVP, CVS Health.
50. Adi Tatarko, Co-Founder, CEO, Houzz.
Х.Нэргүй
-
2017 оны 5 сарын 10
2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Сүхбаатар аймагт улс төрийн тогтворгүй байдал үүсч, маргаан тэмцэл, жагсаал цуглаан тасрахгүй байгаа юм.