Зөвшөөрөл авалгүйгээр дэлхийн ноён оргил болох Эверестэд авирахыг завдсан эрэгтэйг Балбын холбогдох албаны хүмүүс баривчилжээ. Тус оргилд авирахын тулд 11 мянган доллароор зөвшөөрөл авах ёстой байдаг.
Өмнөд Африкийн иргэн, 43 настай Райан Шон Дэви 7300 м-ийн өндөрт ганцаараа гараад байхад нь түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баривчилсан байна. Тэрбээр зөвшөөрөл авалгүйгээр оргил руу авирсандаа уучлалт гуйсан боловч “Надтай яг л алуурчин мэт харьцаж байсан” гэж гомдолложээ.
Эверестэд авирах оролдлогыг ганцаараа хийж байсан тохиолдол тун ховор аж. Хураамжийн мөнгө өгөхөөс зайлсхийн Эверестэд ганцаараа нууцаар авирахыг завдсан уулчин Райан Шон Дэви-г хорих ялаар шийтгэхээс гадна 22 мянган долларын торгууль ногдуулж магадгүй юм.
Г.Доржханд
Сэтгэгдэл (1)