Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссан тул нэр дэвшигчдийг бүртгэх хуваарийг СЕХ-ноос гаргажээ.
Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нь 09.50 цагт, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр нь 11.30 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нь 12.30 цаг гэхэд бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгч бүртгүүлэх юм.
Тэдний бичиг баримтыг СЕХ бүртгэж, улмаар энэ сарын 14 буюу энэ долоо хоногт бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.