-
2017 оны 5 сарын 11
1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран өчигдөр “Сүлд чуулга”-ын байранд амжилттай явууллаа.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд:
Тэргүүн байрын шагналыг ЧД-ийн Тэргүүний 33-р цэцэрлэг
Хоёрдугаар байрын шагналыг БЗД-ийн 33-р цэцэрлэг
Гуравдугаар байрын шагналыг СБД-ийн 143-р цэцэрлэг
Тусгай байрын шагналыг СХД-ийн 110-р цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлүүдээр шагнууллаа.
Хоёрдугаар шатны тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:
Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг
Сонгин-Хайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэг
Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэг
Багануур дүүргийн 241 дүгээр цэцэрлэгийн нийт 100 гаруй хүүхэд, багачууд оролцсон юм.
Хүүхэд багачууд тус тэмцээний үеэр эцэг эх, томчуудад хандан хүүхэд бүрийг зориулалтын хамгаалалтын суудалд аюулгүй тээвэрлэх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарыг хүүхэд багачуудад зам тавьж өгөн, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцохыг уриаллаа.
-
2017 оны 5 сарын 11
Ажилтныхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангасан шилдэг 150 байгууллага тодорлоо
-
2017 оны 5 сарын 11
Нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч буйгаа илэрхийллээ
-
2017 оны 5 сарын 11
2017 оны 05 дугаар сарын 10-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 388 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 3, мөргөлдсөн 9 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Амгалангийн төмөр замын гарамын замд S.Legacy маркийн автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж ноцтой зам тээврийн осол гарах үндэс болдог байна.
Иймд жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалаарай.
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны хэлэлцэх асуудалд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хууль яагаад дараалал дайран орж ирснийг гишүүд асуув.
-
2017 оны 5 сарын 11
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели эхэлнэ. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болох бөгөөд гавьяат тамирчин С.Батцэцэг, спортын мастер Г.Уртнасан нар өнөөдөр зодоглоно.
ААШТ-д манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглоно.
Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна.
-
2017 оны 5 сарын 11
Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл
-
2017 оны 5 сарын 11
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Билгээ, захиргаа хариуцсан менежер Г.Ганзориг болон харъяа компаниудын удирдлагуудад батлагдсан удирдамж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таницлуулсанаар ажлаа эхлүүллээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Эрдэнэс Монгол компани дээр ажиллах хугацаандаа дараах ажлуудыг зохион байгуулах юм. Үүнд:
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцах, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгуулах;
Компанийн удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм, төлбөр, хураамж тогтоосон баримт бичигтэй танилцах, хянан шалгах, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргасан байдал, тэдгээрийн бүртгэл, тайлан, мэдээг гаргасан байдлыг хянах;
Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, заавар зөвлөгөө өгч, сургалт, мэдээлэл хийх;
Худалдан авах ажиллагааны үр дүн, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн талаар холбогдох байгууллагаас Сангийн яаманд мэдэгдсэн, бүртгүүлсэн эсэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах;
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ”Ашиг сонирхолын зөрчлийн тухай” сургалтыг зохион байгуулах, мэдээлэл өгөх;
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар 10 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээх төлөвлөсөн байна.
-
2017 оны 5 сарын 11
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав. Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд саяхан болсон олон улсын бага хурлын үеэр боллоо.
Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон юм.
Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани, Итали Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцжээ.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав. Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд саяхан болсон олон улсын бага хурлын үеэр боллоо.
Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон юм.
Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани, Итали Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцжээ.
-
2017 оны 5 сарын 11
Зогсоол байрлуулсан байсан приус машин шатсан хэрэг өчигдөр гарсан билээ. Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд 12.30 цагийн орчимд ийм хэрэг болсон юм.
-
2017 оны 5 сарын 11
Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд ”Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй ”Бид нэг гэр бүл” тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.
Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн “Академи” поп оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квартет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.
Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88010854, 99196623-с лавлана уу.
Олон улсын Гэр бүлийн өдрийн баярын тоглолтонд хамт олноороо, найз нөхөд, гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
BID NEG GER BUL 2017 concert
-
2017 оны 5 сарын 11
Сүүлийн үед манайд цахим гэмт хэрэг цөөнгүй тоогоор гарах болсон. Тэдний хамгийн хохирогчид нь өсвөр насныхан болоод фейсбүүкийн байнгын хэрэглэгчид. Хуурамч хаягаар найз болж, улмаар итгэлийг нь олонгуутаа
-
2017 оны 5 сарын 11
Хар Тамхи хэрэглэх, хадгалахыг зөөлрүүлэн зөрчил гэж үзэхээр болж байгаа тухай зөрчлийн хуулийг хэлэлцэх үеээр яригдаж байв.
Монголын Баячуудын хүүхдүүд ийм төрлийн хэрэгт холбогдож байгаагаас УИХ-ын гишүүд лобби буюу захиалгаар зөрчлийн хуульд ийм заалт оруулах гэж байгаа бололтой юм.
Хар тамхитай хатуу тэмцэх хэрэгтэй. Хар тамхины хэргийн САНКЦЫГ чангаруулах нь олон тэнэгийг аюулаас аварч байгаа ариун үйлдэл болно.
Хар тамхи хадгаласан, хэрэглэсэн, бусдад худалдаалсан болон бусдад үнэ төлбөргүй тараасан үйлдлүүдийг эрүүгийн хуулиар яллах нь зөв байх.
Мөн иргэдээс дээрх үйлдлүүдтэй холбоотой мэдээллийг ХУДАЛДАН авч, урамшуулж байх нь зөв биз ээ.
Товчоор хэлбэл: ЦЕГ, АТГ, ТЕГ мэтийн байгууллагуудад Хар тамхины тухай МАТААСЫГ иргэд олон нийтээс хүлээн авч, шалгалт хийдэг, тийм шуурхай ажлын хэсэг буюу бүтэц байгуулах нь зөв байх.
1937-оны үеээс Ардын дайсан, тэрс үзэлтэн, эсэргүү нартай тэмцэж байсан аргаараа буюу ЗХУ-ын КГБ-ээс уламжлан авсан арга технологиороо ХАР ТАМХИТАЙ тэмцэхэд, их газар авахуулахгүйгээр нам дарж болох байх гэж санагдах юм.
Энэ арга бол маш энгийн арга байсан. Амин сүнс нь МАТААС ЦУГЛУУЛАХ дээр л суурилдаг арга байжээ.
Одоо мэдээллийг худалдан авч, мэдээлэл өгсөн хүнийг нууцлана гэхэд л болно.
Гэвч Монголын олигархиудын зулзагууд ихэнхдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог тул төр засаг маань олигтой тэмцэх хүсэлгүй байх шиг байна.
-
2017 оны 5 сарын 11
Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.
Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.
Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо. Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.
Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.
2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.
-
2017 оны 5 сарын 11
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 ”5 шар - Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 ”3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 11
09.00 цагт “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордны Их танхимд болно.
11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болно.
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд JCI байгууллагын “Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монголь ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс ”Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016”-г танилцуулна.
11.00 цагт Чингис зочид буудалд ХНХЯ-наас 2014-2016 онуудад үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдэд талархал гардуулна.
11.30 цагт Монголбанкинд ”Тэнхлэг зууч” компаниас 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.
13.00 цагт Олон улсын ба Үндэсний спортын арбитрын нээлтийн ёслол Туушин зочид буудалд болно.
14.00 цагт ”Автотээврийн үндэсний төв”-д ”Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017” хэлэлцүүлэг болно.
15.00 цагт Шангри-Ла зочид буудалд шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Сонгуулийн ерөнхий хороонд
09.50 цагт МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
11.30 цагт МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
12.30 цагт АН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
-
2017 оны 5 сарын 11
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр болж өнөөдөр морин цагт Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх гэж байна. Бүртгүүлэх бол сонин биш. Харин бүртгэж авах уу гэдэг асуултын хариулт тун удахгүй гарах тул нийгэм даяараа чих тавин хүлээсээр. Учир нь Х.Баттулга бол туршлагатай улс төрч
-
2017 оны 5 сарын 11
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана
Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.
Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.
Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.
Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.
Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна
Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.
Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.
Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов
Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.
Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзлээ.
Богино хугацаанд зээлийн төлбөрийн эрсдэл бий болж, санхүүгийн салбарт болон Хөгжлийн банкны багцад байгаа зээлүүдийн эргэн төлөлтөд энэ хэмжээгээр эрсдэл үүсэх магадлал бий болоод байна. Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.
Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна
Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.
Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.
20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна.
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх юм.
Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.
Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.
Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо. Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.
Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.
2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.
БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлнэ
“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв.
Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.
“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа
Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.
Товч мэдээ
- Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.
- Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна.
- Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.