Хар тамхи хэрэглэх, хадгалахыг зөөлрүүлэн зөрчил гэж үзэхээр болж байгаа тухай зөрчлийн хуулийг хэлэлцэх үеээр яригдаж байв.
Монголын Баячуудын хүүхдүүд ийм төрлийн хэрэгт холбогдож байгаагаас УИХ-ын гишүүд лобби буюу захиалгаар зөрчлийн хуульд ийм заалт оруулах гэж байгаа бололтой юм.
Хар тамхитай хатуу тэмцэх хэрэгтэй. Хар тамхины хэргийн САНКЦЫГ чангаруулах нь олон тэнэгийг аюулаас аварч байгаа ариун үйлдэл болно.
Хар тамхины хэргийн САНКЦЫГ чангаруулах нь олон тэнэгийг аюулаас аварч байгаа ариун үйлдэл болно.
Хар тамхи хадгаласан, хэрэглэсэн, бусдад худалдаалсан болон бусдад үнэ төлбөргүй тараасан үйлдлүүдийг эрүүгийн хуулиар яллах нь зөв байх.
Мөн иргэдээс дээрх үйлдлүүдтэй холбоотой мэдээллийг ХУДАЛДАН авч, урамшуулж байх нь зөв биз ээ.
Товчоор хэлбэл: ЦЕГ, АТГ, ТЕГ мэтийн байгууллагуудад Хар тамхины тухай МАТААСЫГ иргэд олон нийтээс хүлээн авч, шалгалт хийдэг, тийм шуурхай ажлын хэсэг буюу бүтэц байгуулах нь зөв байх.
1937 оны үеээс Ардын дайсан, тэрс үзэлтэн, эсэргүү нартай тэмцэж байсан аргаараа буюу ЗХУ-ын КГБ-ээс уламжлан авсан арга технологиороо ХАР ТАМХИТАЙ тэмцэхэд, их газар авахуулахгүйгээр нам дарж болох байх гэж санагдах юм.
Энэ арга бол маш энгийн арга байсан. Амин сүнс нь МАТААС ЦУГЛУУЛАХ дээр л суурилдаг арга байжээ.
Одоо мэдээллийг худалдан авч, мэдээлэл өгсөн хүнийг нууцлана гэхэд л болно.
Гэвч Монголын олигархиудын зулзагууд ихэнхдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог тул төр засаг маань олигтой тэмцэх хүсэлгүй байх шиг байна.
Г.Баян