Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хороонд материалаа хүлээлгэн өглөө.
Энэ үеэр нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч буйгаа илэрхийлж байлаа. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" гэв.
Харин АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “Сонгууль шударга болно гэж найдаж байна” гэсэн юм.
Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “Сонгууль шударга явагдаасай. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн мэднэ” гэлээ.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (24)