24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт монголчуудын сэтгэлд үлдсэн олон сайхан дүрүүдийг тайз, дэлгэцнээ амилуулсан нэгэн авъяаслаг жүжигчний хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол монголчуудын дунд “Хасар” Жагаа хэмээн алдаршсан, гавъяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан юм. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.

“Цоглог”: Бэх-Очирын Жаргалсайхан хэмээх цоглог, эрч хүчтэй эрхмийг танихгүй монгол хүн ховор. Тэрээр 1964 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Хурган дотортой дээл, дугариг тоорцог тавьсан ирээдүйн гавъяат жүжигчин багадаа ч цоглог байсан байна шүү.
“Бөх”: Б.Жаргалсайхан багадаа тун сүрхий барилддаг байсан. Урлаг гээд явчихаагүй бол ямар ч гэсэн улсын цолтой бөх зогсож байх байсан гэж найз, нөхөд нь ярьдаг. Дундговийн уугууль Жагаа Улаанбаатар хотын суугууль болж шилжиж ирэхдээ зургадугаар ангид байв. Энэ үедээ бөхийн дугуйланд ч явж байсан. Ер нь л багадаа сагс, бөх, хөл бөмбөг гээд спортын олон төрлөөр хичээллэдэг байв. Одоо хэр нь бөхөд нугасгүй. Тэр ч бүү хэл 1981 онд сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит чөлөөт бөхийн барилдаанаас мөнгөн медаль хүртэж байсан чанга эр.
“Тэнцэв”: 1982 онд драмын театрт хүүхэд шалгаруулж авч байна гэж нэг найз нь Жагаад хэлж. Мань хүн нэлээд хэдэн хүүхдийн хамт шалгуулж, “тэнцэв” гэсэн үнэлгээтэй гарч ирлээ. Тэгэхэд бөхийн багш нар нь “энэ хүүхдийг урлаг руу оруулж болохгүй” гэж эцэг, эхэд нь хандлаа. Харин түүний аав Бэх-Очир ямар мэргэжил сонгохоо өөрөө мэдэг гэжээ. Ингээд бөх Жагаа жүжигчин Жагаа болохоор шийдлээ. Гэргий Г.Уранчимэгийн хамт. Москва хот.
“Урнаатай танилцав”: 1982 онд Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сурч байгаад Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг 1987 онд төгссөн юм. Тэрээр анх эхнэр Г.Уранчимэгтэйгээ 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд конкурс өгч байхдаа танилцсан. Бараг аав, ээжийн өврөөс гарч амжаагүй гэр бүл болчихсон хоёр. Тэрнээс хойш хамтдаа хөдөлмөрлөн сайхан амьдралыг бүтээж чадсан юм.
“Халуун газар”: 1987 онд сургуулиа төгсөж ирээд театрт орж Доржсамбуу найруулагчийн найруулсан “Халуун газар” хэмээх анхныхаа жүжигт тоглосон. Энэ жүжиг тухайн үедээ ардчиллын эхлэл болсон жүжиг байсан гэхэд болно. Дарга нараа шүүмжилсэн шударга ажилчин залуугийн дүрд тоглож байлаа.
“Өвдөг чичрэх”: Жагааг дараа дараагийн жүжгүүддээ тоглоход залуу, авъяаслаг жүжигчин театрт нэгджээ гэдгээр нь ч юм уу үзэгчид маш сайхнаар хүлээн авч байв. Өөрөө хэлэхдээ “мэдээж алтан үеийн жүжигчдийн өмнө айж сандрах, өвдөг чичрэх үе бишгүй байсан. Гэсэн ч миний тоглосон дүр бүхэн эрч хүч, дурсамжийг агуулдаг” гэж хэлсэн.”
“Жүжиг”: Жүжгийн үеэр.
“Хасар Жагаа”: Түүнийг монголын ард түмэн Бэх-Очирын Жаргалсайхан гэхээсээ илүү "Хасар" Жагаа гэдгээр нь илүү мэдэж, хүндэлдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасарын дүрд тоглосноо их гоё хэлдэг. “Хутганы ир шиг хорин тавхан насандаа тоглосон доо” гэж.
“Хоёулаа”: Жагаа, Урнаа хоёрыг хамтад нь кино, реклам, клип гээд зүйлээс харсан биз. Гэр бүлийн гайхамшигтай авъяастай жүжигчдийн фэнүүд ч маш олон. Ийм учрал ховорхон шүү.
“Хобби”: Өөрөө биеэрээ очиж, үндэснийхээ бөхийг үзэж, дэмжих дуртай. Хамгийн том хобби нь.
“Буугаад өгчихдөг юм”: Жүжигчин хосууд ханилан суугаад хоёр охин, нэг хүүгийн эцэг, эх болсон. Жагаа “угаасаа олон жил ханилаад ирэхээр бие биенээ харцаараа ойлгодог болчихдог юм байна шүү дээ. Ер нь бид нэг их маргаад байдаггүй. Хаяа маргах үе байдаг ч би түрүүлээд буугаад өгчихдөг юм”.
“Дүрүүд”: Театрын урлагт олон жил зүтгэхдээ У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Парис, “Хаан түүх III”-ын Хаан Саргуун, “Халуун газар” жүжгийн Батсуурь, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Гофмаршал, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Төмөр, “Парисын дарь эхийн сүм”-ийн Клопен зэрэг сэтгэлд хоногшсон олон жүжгийн дүрүүдийг тайзнаа амилуулсан авъяастан юм.
“Хасар”: Хасар Жагаа гэж.

Сэтгэгдэл (13)