
Нас барсан хүнийг буцаан амьдруулах нь шинжлэх ухаанд байж боломгүй зүйл боловч бид оюун санаандаа ийм зүйлийг төсөөлөн бодож байдаг. Зак Конрад нэртэй санхүүгийн шинжээч хүн 2012 оны зургадугаар сард Филадельфиад моторт завиар зугаалж яваад, жолоогоо алдсан юм. Түүний зүрх нь зогсож, амьсгалж чадахаа больсон байлаа. Гэнэт түүний зүрхээр нь хатгасан байна. Зөвхөн Конрад ч биш, АНУ-д гэхэд жил бүр 300 мянга гаруй хүн зүрхний өвчнөөр шаналдаг гэсэн судалгаа бий. Тэдний ихэнхийг нас барсан гэж үзээд, эмнэлэгт авчраад хайрцаг эсвэл саванд хийж хадгалдаг. Конрад бол дээрхийн адилаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн нэг бөгөөд эмнэлэгт ийм оноштойгоор нас барсан хүмүүсийн 30-40 хувь нь амьд байдаг гэсэн эмгэнэлтэй тоо бий. Ихэнх тохиолдолд зүрхний шигдээсээр нас барсан хүмүүст эмнэлэгийн тусламж яаж хүргэхийг мэддэггүй болохыг Пенсельваны их сургуулийн судлаачид хэлж байна. Дээр өгүүлсөн Конрадыг эмнэлэгт авчирсаны дараагаар сэрүүцүүлэх эмчилгээнд 24 цагийн турш байлгаж, үрэвслийг нь дарж, бодисын солилцоог нь удаашруулсан байна. Шархтай хүнийг сэргээхийн өмнө биеийг нь эмчлэх нь чухал гэнэ. Дээрх эмчилгээний дараа Конрад хэдэн өдөр комд оржээ. Ингээд удалгүй ухаан орсон байна. Үнэн хэрэгтээ, хүний биеийн тухай шинэ мэдлэг, технологийн бүтээлүүд нь ухаан оруулах замаар эд эсийг нь сэргээж, нас барсан гэсэн бодлоос эмч нарыг салгах хэрэгтэй гэж үзэж буй ажээ. Судлаачид нас баралт удаан үргэлжилдэг процес гэсэн санал дэвшүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн нэг удаа үхдэггүй. Хэдийгээр зүрх зогссон ч гэсэн бие хэдэн цагийн турш амьд байдаг гэж үздэг. Заримдаа бүр хэдэн өдөр амьд байх тохиолдол ч байдаг гэнэ.
