Бразилд амьдардаг Британийн сэтгүүлч тус улсад сураггүй алга болоод хоёр долоо хоног болж байна. 32 настай Шарлотт Пит Рио-де-Жанейро дахь найзтайгаа хамгийн сүүлд 2-р сарын 8-нд холбоо барьсан гэж Бразил дахь Гадаадын сурвалжлагчдын холбоо (ACIE) мягмар гарагт хийсэн мэдэгдэлд дурджээ.
Тэр "WhatsApp"-аар найзаасаа байр асууж, "Сан Паулу хотод байгаа, Рио руу явахаар төлөвлөж байна" гэсэн мессежийг илгээсэн байж. Уг мессежийг найз нь тухайн үед хүлээж авах боломжгүй нөхцөлд байжээ. Удалгүй тэр Шарлоттыг гэр бүлийнхэнтэйгээ холбоо барилгүй удсан болохыг олж мэдсэн байна.
Түүнийг алга болсон тухай Бразилын цагдаад хоёрдугаар сарын 17-нд мэдэгдсэн байна. Сан Паулогийн олон нийтийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нар мэдэгдэлдээ, алга болсон эмэгтэйн байршлыг тогтоох, баримтыг тодруулах арга хэмжээ авч байна гэжээ.
Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн газрын (FCDO) хэвлэлийн төлөөлөгч "Бразилд сураггүй алга болсон гэх Британи эмэгтэйн гэр бүлд дэмжлэг үзүүлж, орон нутгийн эрх баригчидтай холбоо барьж байна" гэж мэдэгдэв.
Пит хоёр жилийн өмнөөс Бразилд сурвалжлагчийн ажил хийн амьдарч байсан гэнэ. Их Британид хэсэг хугацаанд буцаж ирснийхээ дараа 2024 оны арваннэгдүгээр сард Бразил руу дахин явжээ. Пит өөрийн "LinkedIn" танилцуулга дээрээ португал хэлээр чөлөөтэй ярьдаг тухайгаа бичсэн байдаг.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)