Хаврын цагт хүний бие мах бодь суларч ядардаг. Энэ нь өвөл иддэг хүнд хоолноосоо хөнгөн хоол руу шилждэг бөгөөд ногоо цагааны хадгалалт уртассан байдаг учир өгөх ёстой амин дэмээ өгч чаддаггүйтэй холбоотой. Мөн өвлийн цагт өдөр богино байдаг. Үүндээс дассан бие организм уртассан дулаан улирал ирэхэд бие нозоорч, нойр хүрч, аливаа зүйлд идэвхгүй болж ядардаг. Энэ бас элэгний гал багасдагтай ч холбоотой гэж тайлбарладаг. Ийм учраас хүмүүс хаврын улиралд аль болох амралтаа сайн зохицуулж, хоол хүнсээ тохируулж, шингэн их ууж, витамин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх юм бол ядарч нозоорохгүйгээр хаврыг угтана гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.
Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг. Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргvйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хүнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хүнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.
Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжvvлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг. Үүнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зєвхєн жижигхэн, цайвар ногоон єнгєтэй байхад нь тvvж нарийхан хэрчин салатанд нэмж болно.
Нялх соёоны нууц
Нарны илчинд хөлдүү гэсэж ханш нээгддэгийн адил хүний биеийн бvх суваг нээгддэг. Хүйтэн євлийн дараах ядаргаанд нялх соёо их үүрэгтэй. Тєрєл бүрийн үрийг үрслvvлж соёолуулхад түүний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимvvд зэрэг юугаар ч орлуулшгүй биологийн єндєр идэвхит бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог. Үр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. 2 долоо хоног хэрэглэхэд бие организм бvхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бүхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргүүцэл дархлаа мэдэгдэхүйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хүсэл бадардаг. Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хєгшрєхєєс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, єсєлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бєєр олон элэгний эд эсийг нєхєн тєлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.
Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагvй нєлєєнєєс хамгаалж эрт хєгшрєхєєс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн vйл ажиллагаанд таатай нєлєєлж, зарим биеийн салст бvрхvvл болон арьсны єнгєн давхаргыг хамгаалдаг.
Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргvvцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс vржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг єргєн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал vс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бvхэлдээ сэргэх нь гарцаагvй.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)