Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнөөдрөөс Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж байна. Уг вакцинд 11 настай охид хөвгүүд хамрагдах бөгөөд эцэг эхийн зөвшөөрлийг авсны дагуу дархлаажуулна гэдгийг мэдээллээ.