Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:30-11:00 цагт: НҮБ-ын байранд: НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ-ны хамтран "Жендэрт суурилан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалт зохион байгуулна.
10:00 цагт: Төрийн ордонд: Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Хөгжлийн бэрхшээлтнэй хүний хөгжил, оролцоо-2024" үндэсний чуулган болно.
10:00-13:00 цагт: Барилгын хөгжлийн төвд:“Нийслэлийн нийтийн тээвэрт суурилсан хөгжил” уулзалт хэлэлцүүлэг болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгээс танилцуулна.
12:00 цагт: “Буянт-Ухаа” спортын ордонд: "Засгийн газрын цом-2024” спортын тэмцээн болно.
13:00 цагт: Спортын төв ордонд: Улаанбаатар хотын аварга шалгаруулах ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн 46 дахь удаагийн тэмцээний нээлт болно.
-Үндсэн хуулийн цэцэд: Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно.