Аймаг цэргийн цолтнуудын шинэчлэгдсэн эрэмбэ гарчээ. Уг жагсаалтыг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан О.Баярхүү манлайлж байгаа бол түүний ар дээр нутагт нэгтэн нь болох Аймгийн хурц арслан Б.Номиндалай бичигджээ.
Харин Аймгийн заануудыг Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Б.Эрдэнэбаяр, Аймгийн харцагуудыг Ховд аймгийн Зэрэг сумын харьяат М.Ганзориг, Аймгийн начнуудыг дөрвөн удаа цолоо баталсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Х.Алтангэрэл нар магнайлж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)