Харри Поттерын анхны ховор ном 45 мянган фунтээр зарагджээ. Кристин МакКаллоч 1990-ээд онд хүү Адамдаа зориулж "Харри Поттер ба Философийн чулуу" зохиолыг худалдаж авчээ. Тэрбээр 1997 онд Стратфорд-апон-Авон дахь номын дэлгүүрээс 10 фунт стерлингээр уг номыг худалдаж авсан аж.
Гэвч уг ном өнөөдөр олон мянган фунт стерлингийн үнэтэй болно гэж төсөөлөөгүй байх.
Лхагва гарагт анхны хэвлэлийг Стаффордшир мужийн Личфилд дэх Ховор номын дуудлага худалдаагаар худалдсан бөгөөд худалдан авагч нь нийт 45 мянган фунт стерлинг төлсөн байна. Энэ ном нь 1997 онд анхны хэвлэл бөгөөд 500 гаруй хатуу хавтастай номын нэг юм.
Дербишир мужийн Тансли хотын иргэн Адам МакКаллоч уг номыг Честерфилд дэх гэр бүлийнх нь хуучин байшингийн шатны доор шүүгээнд үлдээсэн байсан нь ном, киноны цувралд гардаг Харри Поттертой адил байсан гэжээ.
Л.Баяр