Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог. Мөн энэ өдөр монголчуудын эртнээс өвлийн цаг агаарын байдлыг тооцож ирсэн есөн ес эхлэх юм. Нийт 81 хоног үргэлжлэх энэ өдрүүдийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваадаг. Тус цаг агаарын байдлыг тооцох арга цаг уур орчин шинжилгээний газар байгуулагдахаас өмнө ашигладаг байжээ.
XII/22-XII/30
- Нэг есөд яах вэ?
- Нэрмэл архи хөлдөнө
XII/31-I/8
- Хоёр есөд яах вэ?
- Хорз архи хөлдөнө
I/9-I/17
- Гурван есөд яах вэ?
- Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
I/18-I/26
- Дөрвөн есөд яах вэ?
- Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
I/27-II/4
- Таван есөд яах вэ?
- Тавьсан будаа хөлдөхгүй
II/5-II/13
- Зургаан есөд яах вэ?
- Зурайсан зам гарна
II/14-II/22
- Долоон есөд яах вэ?
- Довын толгой борлоно
II/23-III/2
- Найман есөд яах вэ?
- Нал, шал болно
III/3-III/12
- Есөн есөд яах вэ?
- Ерийн дулаан болно